Ирвэс танкийн экспортыг Герман хориглохгүй

Хуучирсан мэдээ: 2023.01.24-нд нийтлэгдсэн

Ирвэс танкийн экспортыг Герман хориглохгүй

Ирвэс танкийн экспортыг Герман хориглохгүй

Польш улс Ирвэс-2 танкийг Украин руу илгээвэл Герман замд нь саад болохгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Анна Баербок мэдэгдлээ. Мөн Польш улс ямар ч экспортын зөвшөөрөл хүсээгүй байгаа гэдгийг онцолжээ. Харин Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки хэлэхдээ “Бид Берлинээс зөвшөөрөл хүснэ. Гэхдээ тэд зөвшөөрөхгүй байсан ч Польш энэ танкуудыг Украин руу илгээх болно” гэв. Польш улс Украинд 14 ширхэг Ирвэс-2 танк өгөхөд бэлэн байна гэж мэдэгдсэн. 

Германд үйлдвэрлэсэн танкуудыг Украин руу илгээж, Оросыг ялахад нь туслахыг Киев барууны орнуудаас хүсч буй. “Германд бидний амийг аврах хүч бий. Гэвч Герман зөвшөөрөөгүй байна. Экспортын хууль үүнд саад болж байна. Герман улс эцсийн дүндээ танк нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бид Британийн танкийг аль хэдийнэ хүлээн авсан. Тэд анх үүнийг боломжгүй гэж хэлж байсан. Эцсийн эцэст бид хүссэндээ хүрсэн. Энэ удаад ч бас хүссэндээ хүрнэ” гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хэлэв. 

Ирвэс-2 танкийг Оросын Т-90 танкуудтай өрсөлдөхөөр тусгайлан бүтээсэн. Дэлхий даяар 2000 гаруй Ирвэс-2 танк байдаг. Эднээс 300 орчим нь байхад л Оросыг ялж чадна гэж Украины ерөнхийлөгч Зеленский хэлжээ. Нийт Ирвэс танкийн бараг гуравны хоёр нь Европ тивийн нутаг дэвсгэр дээр байгаа тул зэвсгийн системийн амин чухал хүчин зүйл болох засвар үйлчилгээ талаасаа энэ нь давуу байдал болох юм. Ирвэс танк өмнө нь Афганистан, Сирид байлдааны ажиллагаанд оролцож байсан. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж