Түгжрэлийг богино хугацаанд бага зардлаар арилгаж чадахаа иргэн Д.Дорждагва амлав.
Тэрбээр "Хотын дарга Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах хорооны дарга Ж.Сүхбаатар нарын түгжрэлийг бууруулах шийдэл, төлөвлөгөө маш буруу байна. Гол нь түгжрэл үүсгээд байдаг замыг сунгах шаардлагатай гэж үзэж байна. Жишээлбэл, "Нарантуул"-аас "Дүнжингарав" чиглэлд гурван эгнээ замтай байдаг. Тэр хэсэгт төмөр замын гарамтай учир нэвтэрч болдоггүй. Тэгвэл "Дүнжингарав" худалдааны төвийн хашааг дотогш нь болгоод, хоёр эгнээ зам нэмэхэд тэр хэсгийн түгжрэл багасна. Мөн адил төв цэгийн буюу Сүхбаатарын талбай орчмын түгжрэл бас байна. Ерөнхийдөө түгжрэлийг бууруулах ганц арга бол уулзваруудыг шинэчлэх.
Түүнчлэн зарим хэрэггүй газрын зүлэг ногоон байгууламжийг авч замыг өргөсгөх хэрэгтэй. Ногоон байгууламж заавал газар дээр байх ёстой биш. Уулзвар бүрийн голд байх ногоон байгууламжууд түгжрэл үүсгэх нэг шалтгаан болж байна. Түүний оронд хоёр урсгалдаа нэг нэг эгнээ нэмэхэд түгжрэл буурах шийдэл байгаа. Хотын даргын ярьж буй давхар зам хийнэ гэдэг нь зүгээр мөнгө үрсэн хэрэг. Бүх уулзваруудыг шинэчлэх аргыг би гаргасан байгаа. Түгжрэлээс болоод 3-4 цаг гэр орондоо харьж болохгүй, амрах завгүй амьдарч байгаа. Бараг галзуурч байна" гэлээ.
Холбоотой мэдээ