Хятадын хойд хилд хүйтний дээд амжилт тогтоов | News.MN

Хятадын хойд хилд хүйтний дээд амжилт тогтоов

Хятадын хойд хилд хүйтний дээд амжилт тогтоов

Хятадын хойд хилд хүйтний дээд амжилт тогтоов

Хятадын хамгийн хойд хил Мохэ хотод Ням гаригийн өглөөний 07:00 цагт агаарын температур -53 хэм хүрлээ. Өмнө нь 1969 онд тус хотод -52.3 хэм хүрч байсан. Гэхдээ энэ нь бүх Хятадын хэмжээнд дээд амжилт тогтоосон үзүүлэлт биш юм. Тодруулбал, Өвөрмонголын Гэнхэ хотод 2009 оны арванхоёрдугаар сард -58 хэм хүрч байсан нь Хятадад бүртгэгдсэн хамгийн хүйтэн температур юм. 

Мохэ хотыг Хятадын хойд туйл гэдэг бөгөөд Оросын хилийн ойролцоох Хэйлунцзян мужид байдаг. Энд өвлийн улирал ихэвчлэн найман сар үргэлжилдэг аж. Тиймдээ ч мөсөн болон цасны парк, цанын баазуудаараа жилийн турш жуулчдыг татдаг. Тус хотод өмнө жилүүдэд өвлийн марафон гүйлтийг ч зохион байгуулж байсан удаатай. 

Жилийн энэ үед Мохэ хотын дундаж агаарын хэм ихэвчлэн -15 байдаг. Гэтэл энэ жил гурван өдөр дарааллан агаарын хэм -50-аас доош буусан нь урьд өмнө тохиолдож байгаагүй үзэгдэл аж. Хятадын Цаг уурын хүрээлэнгээс өнгөрсөн долоо хоногт тус бүс нутагт агаарын хэм огцом буурах сэрэмжлүүлгийг хүргэсэн. Мохэ орчимоос гадна Өвөрмонгол, Хармөрөн орчмын Хянганы нурууны хэд хэдэн бүс нутагт агаарын температур шинэ дээд амжилт тогтоожээ. 

Хүйтний эрч чангарсантай холбоотойгоор тус хотын нүүрсний хэрэглээ гуравны нэгээр өссөн байна. 

Нэгэн оршин суугч гадаа гараад 10 секундын дотор гар нь мэдээгүй болсон тухай цахим сүлжээнд нийтэлсэн. Тэгвэл “CCTV”-ийн сэтгүүлч гадаа өндөг хагалахад тэр дороо хөлдөж байгааг баримтжуулан бичлэг хийжээ. 

Хятад улсад сүүлийн нэг жилийн хугацаанд халуун, хүйтний дээд амжилтуудыг тогтоосон. Тухайлбал, өнгөрсөн зун, намар сүүлийн 60 жилд тохиогоогүй халуун байжээ. Уур амьсгалын өөрчлөлт нь эрс тэс цаг агаарын магадлалыг нэмэгдүүлдэг аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-24 176.227.8.149

hyatadiin BISHEE …..UVUR MONGOLIIN hood hill gavel zuv

Avatar

Зочин 2023-01-24 213.87.89.47

!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Good News Mn 2023-01-24 37.19.196.231

Өрөө 1.98% -тай нэгтгэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? (
BATERNER51@GMAIL.COM ) Эсвэл хувийн зээл * Бизнесийн зээл * Ипотек
Зээл гэх мэт. Сонирхсон хүмүүс бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу
Имэйлээр: (BATERNER51@GMAIL.COM) WHATSAPP +19083082601======
Доорх өргөдлийн маягтыг бөглөнө үү: – Бүрэн нэр: – Зээлийн хэмжээ
шаардлагатай: – Зээлийн хугацаа: – Зээлийн зорилго: – Хот / Улс: –
Утас: – Та бидний тухай сонсох/линк өгөх сайтын нэр: ===== Та юу?
20,000 доллараас 499,000 доллар хүртэ

Avatar

Зочин 2023-01-24 203.91.115.48

-50 хэмээс доош гэж анх удаа зөв мэдээллээ. Баяр хүргэе. Харин нэг зүйлийг сануулъя. Шинжлэх ухаанд халуун эсвэл хүйтэн температур гэх ойлголт огт байдаггүй юм шүү. Температур нь энергийн шилжилтийг илэрхийлэх скаляр буюу тоон хэмжигдэхүүн юм. Халуун хүйтэн гэгч нь тухайн орчин эсвэл биет хэдий хэмжээний энерги агуулж байгааг заасан тоон ухагдахуун. Харин тэрхүү энерги нь биет эсвэл орчны жижиг хэсэг болох молекулуудын дулааны хөдөлгөөний үр дүнд үүснэ. Гэхдээ температур нь 0-с доошлох эсвэл дээ

Avatar

Зочин 2023-01-24 203.91.115.48

шилж шилждэг. Үүнийг вектор шилжилт гэж андуурч болохгүй. Зүгээр л эрэмбэ дарааны тухай олголт. Олон улсад агаарын температурыг мэдээлдэг тогтсон стандарттай. Жишээ нь цаг уурын мэдээллийг тоон тэмдэглэгээгээр үзүүлээд түүнийгээ хөтлөгч нь нэмж үзэгчдэд ойлгомжтой байхаар тайлбарладаг. Харин манай оронд энэ байдал өдийг хүртэл төдийлөн хэлбэржиж өгөхгүй байгаа нь одоо юутай ч холбоотой юм бэ дээ, бүү мэд. Ямар ч байсан дэлхийн мэдээг ямар ч хүн уншсан ойлгомжтой байдаг. Гэтэл манайд үгүй. Жишээ

Avatar

Зочин 2023-01-24 203.91.115.48

нь манайд өдөр шөнийн температурыг бөөнд нь зарладаг. Улаанбаатарт -20-38°С гэж зарлана. Үүнийг юу гэж ойлгох вэ? Надад лав ойлгомжгүй. Эсвэл +2°С-5°С гэнэ. Шинжлэх ухаанд эерэг тооны урд нэмэх тэмдэг тавьдаггүй. Дэлхий мэдээнд бол Улаанбаатарт өдөртөө -20°С, шөнө нь -38°С гэж бичнэ. Хэнд ч ойлгомжтой. Өдөртөө хамгийн дулаан буюу дээд температурын заалт нь -20°С, шөнөдөө хамаг доод хязгаар нь -38°С байх нь гээд л ойлгочихно. Харин үүнийгээ дэлгэрүүлж хөтлөгч эсвэл тайлбартаа "Өнөөдөр мэдэгдэм жа

Avatar

Зочин 2023-01-24 203.91.115.48

вартай байх ба үүрээр 0-с доош 38°С руу унана. Хур тундасгүй, үүлэрхэг байна" гэх мэтээр дэлгэрүүлж болно. Манайд бас нэг асуудал нь 0-с дээш хэмийг дулаан, доош хэмийг хүйтэн гэж автоматаар ойгодог. Энэ бол том эндүүрэл. Энэ нь харьцангуй ойголт. Жишээ нь агаарын температур 5°С байхад говийн хүнд өвлөөр бол энэ нь хүйтэндээ орно. Гэтэл хангайн хүнд өдрийн -10°С -с дээш температур зааж байвал энэ нь ялаагүй зун гэсэн үг. Ийм л харьцангуй. Тэгэхээр 5°С дулаан байна гэж зарлахын оронд зүгээр л

Avatar

Зочин 2023-01-24 203.91.115.48

агаарын температур төд гэж зарлах нь нийцтэй. Харин агаарын температур төдөөс дээшилж бага зэрэг дулаарна эсвэл гүлгэрнэ, уярана гэж хэлж болно шүү дээ. Эсвэл эсрэгээрээ төдөөс доошилж бага зэрэг хүйтэрнэ, жаварлана гэх мэт. Хавар намарт жиндүүлнэ, хайрна. Дахин сануулахад халуун, хүйтэн температур гэж дахин бүү бичээрэй.

1 0
Avatar

Зочин 2023-01-24 103.229.122.225

Байгальтайгаа зөв харьцвал уур амьсгал зөөлөрдөг гэсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж