Хятадын хойд хилд хүйтний дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2023.01.24-нд нийтлэгдсэн

Хятадын хойд хилд хүйтний дээд амжилт тогтоов

Хятадын хойд хилд хүйтний дээд амжилт тогтоов

Хятадын хамгийн хойд хил Мохэ хотод Ням гаригийн өглөөний 07:00 цагт агаарын температур -53 хэм хүрлээ. Өмнө нь 1969 онд тус хотод -52.3 хэм хүрч байсан. Гэхдээ энэ нь бүх Хятадын хэмжээнд дээд амжилт тогтоосон үзүүлэлт биш юм. Тодруулбал, Өвөрмонголын Гэнхэ хотод 2009 оны арванхоёрдугаар сард -58 хэм хүрч байсан нь Хятадад бүртгэгдсэн хамгийн хүйтэн температур юм. 

Мохэ хотыг Хятадын хойд туйл гэдэг бөгөөд Оросын хилийн ойролцоох Хэйлунцзян мужид байдаг. Энд өвлийн улирал ихэвчлэн найман сар үргэлжилдэг аж. Тиймдээ ч мөсөн болон цасны парк, цанын баазуудаараа жилийн турш жуулчдыг татдаг. Тус хотод өмнө жилүүдэд өвлийн марафон гүйлтийг ч зохион байгуулж байсан удаатай. 

Жилийн энэ үед Мохэ хотын дундаж агаарын хэм ихэвчлэн -15 байдаг. Гэтэл энэ жил гурван өдөр дарааллан агаарын хэм -50-аас доош буусан нь урьд өмнө тохиолдож байгаагүй үзэгдэл аж. Хятадын Цаг уурын хүрээлэнгээс өнгөрсөн долоо хоногт тус бүс нутагт агаарын хэм огцом буурах сэрэмжлүүлгийг хүргэсэн. Мохэ орчимоос гадна Өвөрмонгол, Хармөрөн орчмын Хянганы нурууны хэд хэдэн бүс нутагт агаарын температур шинэ дээд амжилт тогтоожээ. 

Хүйтний эрч чангарсантай холбоотойгоор тус хотын нүүрсний хэрэглээ гуравны нэгээр өссөн байна. 

Нэгэн оршин суугч гадаа гараад 10 секундын дотор гар нь мэдээгүй болсон тухай цахим сүлжээнд нийтэлсэн. Тэгвэл “CCTV”-ийн сэтгүүлч гадаа өндөг хагалахад тэр дороо хөлдөж байгааг баримтжуулан бичлэг хийжээ. 

Хятад улсад сүүлийн нэг жилийн хугацаанд халуун, хүйтний дээд амжилтуудыг тогтоосон. Тухайлбал, өнгөрсөн зун, намар сүүлийн 60 жилд тохиогоогүй халуун байжээ. Уур амьсгалын өөрчлөлт нь эрс тэс цаг агаарын магадлалыг нэмэгдүүлдэг аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж