НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ирэх долоо хоногт Өмнөд Солонгост айлчилна гэж Сөүлийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Тэрбээр Сөүлд хоёр өдрийн айлчлал хийх бөгөөд энэ үеэрээ Гадаад хэргийн сайд Пак Жин, Батлан хамгаалахын сайд Ли Жон Суп зэрэг засгийн газрын дээр албан тушаалтантай хэд хэдэн уулзахаар төлөвлөж байна. Мөн Сөүлийн үндэсний оршуулгын газарт зочилж, Өмнөд Солонгосын судалгааны төвөөс зохион байгуулдаг форумд оролцох аж.
Ерөнхийлөгч Юн Сук Ёлын засгийн газар НАТО-той хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр хичээж буй үед уг айлчлал болж байна. Юн Сук Ёл өнгөрсөн оны зургадугаар сард НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон. Ингэснээрээ тэр НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон Өмнөд Солонгосын анхны удирдагч болсон юм.
Столтенберг Сөүл дэх айлчлалаасаа залгуулаад Японд хоёр өдөр айлчана.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ