АНУ-д хятад ажилчид буудуулж, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2023.01.24-нд нийтлэгдсэн

АНУ-д хятад ажилчид буудуулж, амиа алджээ

АНУ-д хятад ажилчид буудуулж, амиа алджээ

Лос-Анжелес хотын ойролцоох Монтерей паркт цагаан сар тэмдэглэхээр цугласан азиуд руу зэвсэгт этгээд гал нээж, 11 хүний амийг авч одсон. Тэгвэл энэ явдал болоод 48 цаг ч өнгөрөөгүй байхад Сан-Францискогийн булан дахь хятад фермийн долоон ажилчныг буудан хөнөөжээ. Уг хэргийн сэжигтэн 67 настай Жао Чунли удалгүй баривчлагдсан байна. 

Халдлага хоёр тусдаа фермд болсон. Тодруулбал, сэжигтэн эхлээд Халф Мүүн Бэй дэх Конкорд фермд дөрвөн ажилтныг буудаад, дараа нь гурван км гаруй зайд орших мөөгний фермийн гурван ажилтныг бууджээ. 

Сэжигтэн этгээд дээрх хоёр фермийн аль нэгэнд нь 10 жил ажилласан бөгөөд хохирогчдыг таньдаг, хамт ажилладаг байсан гэв. Хамт ажилладаг зарим хүнтэйгээ зөрчилдөөнтэй байсан гэж түүнийг таамаглаж байна. Түүнийг өчигдөр /2023.01.23/ 16:40 минутын орчимд баривчилжээ. Тэр хүрэн улаан өнгийн Лексус жийп машинтай хэргийн газраас гарч явсан бөгөөд машинаас нь зэвсэг олдсон. Уг зэвсгийг сэжигтэн этгээд хууль ёсны дагуу эзэмшиж байсан эсэх нь тодорхойгүй. 

“Аймшигтай халдлага. Ийм эмгэнэлт явдлыг бид байнга сонсдог. Бид дүүргийн прокурорын газартай хамтран сэжигтэнтэй ярилцлага хийхээр ажиллаж байна. Түүнийг ажилчин гэхээс өөр тодорхой мэдээлэл одоогоор алга” гэж цагдаагийн ажилтан хэлэв. 

Халф Мүүн Бэй бол Бэй Ариагийн хойг дахь 12 мянган хүн амтай жижиг дүүрэг юм. Энэ нь Сан Франциско хотоос 50 хүрэхгүй км зайд оршдог. 

“Манай улсад маш их буу байдаг. Үүнийг өөрчлөх ёстой. Энэ бол орчин үеийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зүйл биш” гэж тойргийн хяналтын зөвлөлийн ерөнхийлөгч Дэйв Пайн хэлэв. 

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж