Холимог тулааны дэлхийн шилдэг холбоо болох UFC-д хүч үзэж буй Монголын цор ганц тамирчин болох Д.Батгэрэлийн ээлжит өрсөлдөгч тодорлоо. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдөр “UFC Fight Night” өдөрлөгийн хүрээнд “Bam-Bam” хочит Брэди Хистандтай тулалдана.
Өдгөө 23 настай Америк залуугийн хувьд мэргэжлийн дэвжээнээ найман тулаан хийснээс зургаан удаа ялж, хоёр удаа ялагджээ. Харин UFC холбоонд хоёр тулаан хийснээс нэг ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй.
Хамгийн сүүлд Брэди өнгөрөгч арваннэгдүгээр сард Фернандо Гарсиатай тулалдаж ялжээ.
Харин “Талын шуурга” Д.Батгэрэлийн тухайд UFC-д зургаан тулаан хийснээс 3-3 гэсэн үзүүлэлтэй байна. Тодруулбал, сүүлийн хоёр тулаандаа дараалан ялагдсан.