НЭМЭЛТ:
"No war" хөдөлгөөний Э.Одбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр болж, шүүхээс түүнд оногдуулсаг шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Э.ОДБАЯРЫГ ДАЙНЫ ЭСРЭГ ХУУЛИАР ХОРИГЛОСОН ГАЗАРТ ЖАГССАН ГЭЖ ШҮҮЖ БАЙНА
"No war" хөдөлгөөний Э.Одбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.01.24/ 11:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд эхэлсэн. Түүнийг дайны эсрэг хуулиар хориглосон газарт жагссан, ОХУ-ын өмчид халдсан гэх найман хэргийг прокурорын байгууллага сэргээж, шийтгэл оногдуулаад байгаа аж. Э.Одбаяр нь анхан шатны шүүхэд гомдол гаргаад буй. Одоо шүүх хурал нь үргэлжилж байна.
Тэрбээр 2022 оны арваннэгдүгээр сарын 3-нд мэдээлэл хийхдээ "Миний хувьд хоёр эрүүгийн хэрэгт холбогдсон. Мөн зөрчлийн зургаан хэргийн таван хэрэгт би хамаатай. Эдгээр хэргийн нэг нь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна байрлах самбарт халдсан гэсэн бол дөрөв нь зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Зөрчлийн шийтгэл 10 орчим бөгөөд бүгд 20 удаагийн шүүх хурлаар орсон.
Нийт 48 цаг баривчилсан зургаан хүний нэг нь би. Мөн 30 хоног цагдан хоригдсон хоёр хүний нэг нь би. Мэдүүлэг, байцаалтад 57 удаа дуудагдсан хүний нэг, таван удаагийн гүтгэлгийн дөрөвт нь миний нэр байгаа. Яллагдагчаар татагдсан зургаан хүний нэг нь би. Цагдаа нар 10 гаруй удаа миний биед халдаж, 21 удаа эд зүйлээ булаалгасан. Сүрдүүлэг заналхийлэлд 115 удаа өртөж, дур зоргоор 10 удаа баривчилж саатуулсан" гэсэн юм.
Холбоотой мэдээ