Манай тамирчид Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Манай тамирчид Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцоно

Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид энэ сарын 26-28-нд ОХУ-ын Буриадын Улан-Үд хотод болох Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцох ажээ. Багийн дасгалжуулагчаар Ц.Баярсайхан явах бол Г.Баясгалан тус тэмцээнд шүүгчээр ажиллах юм байна. Манай тамирчид энэ сарын 25-нд ОХУ-ыг зорино. Дараах нэр дурдсан тамирчид Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд өрсөлдөх бол гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Б.Батзориг нарын зургаан тамирчин дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлаган дор Япон улсад ес хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм.

Багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчид:

1.С.Батболд /55 кг/
2. Г.Амархүү /55 кг/
3. Д.Цогтбаяр /55 кг/
4. Б.Нэмэхбаяр /60 кг/
5. Х.Ундрахбаяр /60 кг/
6. Э.Ням-Очир /60 кг/
7. Ч.Өлзийбаяр /60 кг/
8. Э.Эрдэнэбаяр /60 кг/
9. Б.Батмагнай /60 кг/
10. П.Өнөрбат /66 кг/
11. Б.Анхбаяр /66 кг/
12.Ц.Оюунболд /66 кг/
13. М.Батмөнх /74 кг/
14. Д.Гомбодорж /74 кг/
15. Д.Түгждорж /84 кг/
16. Ч.Ганзориг /84 кг/
17. Я.Алтантулга /96 кг/
18. Ж.Чулуунбат /120 кг/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж