Монгол Улсын гурван сая дахь иргэн өнөөдөр /2023.01.24/ найман нас хүрлээ. Тодруулбал, 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08:27 цагт Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин Х.Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ.
Өмнөговь аймгийн Даланзадгад хотын III сургуулийн сурагч Х.Монголжин “Би хоёрдугаар ангид сурдаг. Сурагчдын амралтаараа дуу, бүжгийн дугуйланд явж байгаа. Төрсөн өдрийн мэнд хүргэсэн бүх хүнд баярлалаа. Удахгүй болох сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлье” хэмээн аймгийн телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Монгол Улсын гурван сая дахь иргэний нас чацуутан 180 иргэн байдаг.
Сонирхуулахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сард төрсөн. 1988 онд мэндэлсэн хоёр сая дахь иргэнийг н.Аззаяа хэмээн нэрийдсэн бол гурван сая дахь иргэний ээжийг мөн л н.Аззаяа гэдэг аж. Харин гурван сая дахь иргэнд аав ээжийнх нь хүсэлтээр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин гэсэн нэр хайрласан билээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан тооцооллоор Монгол Улс 2035 онд дөрвөн сая дахь иргэнээ хүлээн авах юм.
Мөн 2047 онд таван сая дахь иргэнээ хүлээж авах урьдчилсан тооцоололтой.
Зочин 2023-01-24 213.87.89.47
))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-01-24 128.233.11.87
Khyniig torson odroor n khyrtel yalgachikh yumaa
2030 ond l 4 say hvntei bolonoo. 2023-01-24 202.131.225.197
odoo 3.420000 hvn baigaa tul 2030 on gehed l 4 say boloh baihaa. odoo jil bvr 70000-80000 hvvhed torj jild 17000 hvn vhej baigaa l dee. tegeheer tsever osolt bol jil 60000 hvn bainaa.. odoo harin ah dvv buriad halimag ovormongoloosoi jil bvr 10000-20000 hvn abah heregtei dee. tegvel hvn amiin too nemegdej tsus holdoj mongoliin hvn amiin osoltond nemertei dee..
Оноч 2023-01-24 202.5.205.34
3 саяаас 3,5 саяд 8 жил л орсон байна. Одоо 3,5-аас 4 саяд хэдэн жил орох вэ? Миний харж буйгаар 6 жил болох боловуу. 2029 онд 4 саяуулаа болох нь дээ. Их удахад 2030 онд л 4 болно доо.
зочин 2023-01-24 192.82.73.226
цаг хугаца хурдан юм аа. ээж аавдаа байр авжөгж байсан санж байна
я 2023-01-24 202.126.93.124
Huurhun , mundag ohind az jargal husiiye