Авлигатай тэмцэх газраас “Улаанбаатар төмөр зам”-ын 13 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлжээ. Тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 377 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 71 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор 306 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна гэдгийг албаныхан мэдээлсэн.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "Манай байгууллагаас хуулийн дагуу УБТЗ-д албан бичиг хүргүүлсэн. Хуулийн хүрээнд 13 албан тушаалтны нэрсийг арга хэмжээ авахаас өмнө олон нийтэд зарлах хориотой. Тухайн байгууллагын удирдлага албан тушаалтнуудын цалинг хасах, албан тушаал бууруулах, сануулах зэрэг хариуцлага тооцох эрхтэй" гэдэг хариултыг өглөө.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн гэв.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд найман албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ. Уг шалгалтаар 2022 онд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 13 албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж, хариуцлага тооцуулах тухай албан бичгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.
Зочин 2023-01-24 213.87.89.47
)))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Иргэн 2023-01-24 64.119.22.171
зарлаач хэн хаанаас зогсоогоод зарлуулахгүй байна вэ? зарлаач ХОМ оо өгөөч тэр бумтан дарга нараа манай тамөр замчид ажлаа хийж байна
иргэн.. 2023-01-24 202.21.109.40
АТГ даргын ЭГЧ нь НӨГӨӨ Төмөр замын их мөнгөтэй залуугийн дарга нь юм бил ээ ш дээ….Тэгээд л зарлахгүй байхгүй юудаа….
иргэн 2023-01-24 66.181.182.36
энд нууж хаагаад байх зүйл мөн үү. ямар эрх ашиг, хэнийг хамгаалаад байна аа
Зочин 2023-01-24 103.229.121.254
хом нь асуудалтай бгаа блхр яаж нууж хаах хугацаа өгчөөд шалгадаг манайх нэрээ дэндүү өгөөмөр хуультай улс юмаа
Зочин 2023-01-24 66.181.160.120
хулгайчуудыг болхоор зарлахгүй хүний эрх нтр гэнэ, зүгээр нэг иргэнийг болхоор бүх төрлийн худалдагдсан мэдээллийн хэрэгсэл троллуудаараа харлуулан гутаадаг.