Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ байхгүй учир түрүүлэхийг хүссэн гэв

Хуучирсан мэдээ: 2023.01.24-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ байхгүй учир түрүүлэхийг хүссэн гэв

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ байхгүй учир түрүүлэхийг хүссэн гэв

Мэргэжлийн сүмогийн Хацү башёд озэки Такакэйшо 12 даваа гурван унаатайгаар түрүүлэв. Тэрбээр башёгийн сүүлийн өдөр өөртэйгөө адил 11 даваа гурван унаатай байсан Котошохотой шийдвэрлэх барилдааныг хийн давсан юм.

Энэ удаагийн башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөгний бэртлийн улмаас оролцоогүй учир озэки Такакэйшо хамгийн өндөр цолтой бөх байлаа. Өдгөө 26 настай түүний хувьд хамгийн сүүлд 2020 оны арваннэгдүгээр сард эзэн хааны цомыг хүртсэн түүхтэй. Түүнээс хойш гурван ч удаа 12 даваа гурван унаатай башёг өндөрлүүлсэн ч энэ нь түрүүлэх хэмжээний амжилт биш байв.

Өчигдөр/2023.01.23/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр Такакэйшо “Урт башё боллоо. Гэхдээ өөртөө итгэх итгэлээ олж авлаа. Башёгийн өмнө Тэрүнофүжиг барилдахгүй болсоныг дуулаад би энэ боломжийг алдаж болохгүй гэж бодсон. Өвдөлтөө мартаад л дэвжээнд гарсан. Гурав унасан ч түрүүлнэ гэдэг зорилгоосоо буцаагүй ээ” гэв.

Такакэйшо Хёого мужид төрсөн бөгөөд ирэх гуравдугаар сарын башё түүний төрөлх нутгийн хажууханд буюу Осака хотноо болно. Залуу озэки дараалан түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Ёкозүна цолны талаар Такакэйшо “Энэ бол миний мөрөөдөл. Осака надад ээлтэй байдаг. Би жүрёо зиндаанд дэвшиж мөн озэки цолоо хүртэж байлаа. Дахин ийм амжилт үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэжээ.

Монгол бөхчүүд Хацү башёд сайн барилдааныг үзүүлсэн. Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн башёг сайн эхлүүлэн тэргүүлж байсан ч башёгийн үеэр бэртэл аван барилдаан нь эрс муудсан. Тэрбээр найман даваа, долоон унаатай качикоши хийжээ. Харин комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 11 даваа дөрвөн унаатай түрүүлэхэд тун ойрхон байсан. Тэрбээр озэки Такакэйшог давсан ч башёгийн тав болон зургаа дахь өдөр дараалан өвдөг шороодсон нь тээг болжээ.

Тэгвэл Тамаваши Б.Мөнх-Оргил есөн даваа, зургаан унаатай качикоши хийсэн бол Миторюү Б.Төрболд качикоши хийхэд тун ойртож долоон даваа, найман унаатай энэ удаагийн башёг өндөрлүүлэв. Мөн Чиёошома Г.Мөнхсайхан таван удаа давж, арван удаа өвдөг шороодсон аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж