МАН-ын нүүрсчин | News.MN
76:1
МАН-ын нүүрсчин

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Өмнөговь аймагт нэр дэвшиж, сонгогдсон  Нанзадын Наранбаатарыг танилцуулж байна.


Эрх барьж буй МАН-аас нүүрсний хэргээр шалгагдаж эхэлсэн таван гишүүний нэг нь Н.Наранбаатар юм.

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нүүрсний хэрэгт холбогдуулан, албан тушаалтнуудын нэрийг зарласны дараа УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Жагсагчид нүүрсний хулгайч нарын нэрийг зарла гэж шаардахаар бид хэдийн нэрийг хаясан байх. Жинхэнэ хулгайч нараа далдлахын тулд бид хэдийг хаяж өглөө” гэх тайлбар хийсэн ч АТГ-аас түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэр, оффист нэгжлэг хийсэн юм.

АТГ-аас нүүрсний хэрэгт холбоотой албан тушаалтнуудын нэрийг зарласны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ "Хууль хяналтын байгууллагаас зарласан нэрийг би яаж мэдэх вэ. Нөлөөлж нэр өгч хэлүүлээгүй. Хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Хуулийн байгууллагын шаардлагын дагуу нэр нь дурдагдсан гишүүд шалгуулчих. Нүүрсний хулгайтай тэмцэх ажлаас ухрахгүй” гэж байр сууриа илэрхийлсэн байдаг.  Гэвч тэрбээр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэн шалгуулаагүй л байна.

Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон түүнийг “Эрхэт Монгол” группын ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяртай халаас нэгтэй ч гэж ярих нь бий. Энэ сэжим нь нүүрсний асуудлаар шалгуулах үндэслэл ч болсон байхыг үгүйсгэх аргагүй ч зарим хэвлэлд "Тавантолгой транс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нарын мэдүүлгээр түүнийг шалгах шаардлага үүссэн тухай мэдээлээд буй. Тиймээс МАН-ын золиосны хүн болж, нүүрсний хэрэгт нэр цохогдсон уу, үнэхээр шалгуулахаас аргагүй хамааралтай хүн байв уу гэдэг нь хуулийн байгууллагынхны шалгалтаас л тодорхой болно.

Тэрбээр нүүрсний хэрэгт сэжиглэгдсэн дөрвөн гишүүний хамтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм.

Уг тогтоолд компанийн сайн засаглалыг хөгжүүлэх, өмчлөл, удирдлагын хяналтын тэнцвэртэй байдлыг хангах, компанийн хувьцааны эзэмшил, мэдээллийн ил тод, нээлттэй байдлаар дамжуулан олон нийтийн хяналтыг бий болгож, зах зээлд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг иргэдийн хяналтад оруулах, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хэмжээг нэмэгдүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор төрсөн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэлтэй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэггүй тул төрийн эзэмшлийн хувьцаанаас 40 хүртлэх хувийг шинээр эзэмшүүлэх зэрэг асуудлыг тусгасан юм.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь эдийн засагч мэргэжилтэй, Цэргийн их сургуулийг төгссөн. Ажлын гараагаа Цэргийн их сургуульд багшилснаар эхлүүлж байсан.

Хувийн бизнесгүй, төрд голчлон ажилласаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон намтартай.

АТГ-аас гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлгээр өөрийнх нь жилийн орлого 32 сая 196 мянга бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 19 сая 387 мянга. 542 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн эзэмшлийн хоёр орон сууцтай, нэг зуслангийн байшин, хоёр авто машины зогсоолтой.

74 сая төгрөгөөр үнэлэгдэх “Honda Logo” “Hyundai Sonata V” маркийн автомашинтай. 150 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг адуутай, 72 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 82 сая төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс МГЛ” ХХК, “Сэрсэн говь” ХХК-иудад хувьцаа эзэмшдэг.

Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа нөөц сангаасаа хөрөнгө гаргаж, гадаадад зугаалсан гэдэг хэл аманд орж явсны зэрэгцээ нэг тэрбум 390 саяар айл өрхүүдийн хашаа будах тендер зарлаж, үр ашиггүй зардал гаргасан гэдэг шүүмжлэлд өртсөн.

УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа, Л.Энхболд нарт МАН 2020 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарласнаар Н.Наранбаатарт боломж ирж, сонгогчид нь итгэл хүлээлгэсэн ч нүүрсний хулгай гэх том хэрэгт нэр холбогдоод байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль
  • 1996 онд Цэргийн их сургууль, эдийн засагч, нягтлан бодогч
  • 2011 онд АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургууль, эдийн засгийн ухааны магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1996-1998 онд Цэргийн их сургуульд багш
  • 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн
  • 2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга
  • 2004-2009 онд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга
  • 2011-2015 онд “Билэгт говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2018 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
  • 2019 онд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан

ГАДААД ХЭЛ

  • Англи

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нутгийн ах 2023-01-24 202.21.116.130

Өмнөговийн шуналт Нанзадын Наранбаатар гэдэг нөхөр. Засаг дарга байхдаа их идэж уусан хулгайч даа. Гишүүн болоод бүр л их идэж байна

Avatar

Зочин 2023-01-24 202.126.90.144

Харваас нүүрсний хулгайч царайтай юм.

Avatar

Зочин 2023-01-24 59.153.86.89

"Нүүрсний гэрээ хийхийн тулд тонн тутамд 1 ам доллар МАН-ын санхүүжилтэнд нэрээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгаланд тушаадаг. Түүний хуваарилалтыг Амарбаясгалан хийдэг." гэж сонсож байсан юм байна. Харин сүүлд 2-5 ам доллар гэж мэдээллийн хэрэгслээр ярьж бичиж байна. Өрөм хусмаа булаацалдснаас нүүрсний хулгай гэдэг яриа гарсан байх оо

Avatar

МАН бүгд хулгайчууд 2023-01-24 66.181.160.120

хамгийн том нүүрсчин чинь хүрэлсүг хулгай хийсэн хулгай хийлгэсэн бүх дарга нарыг дангаар томилсон, өөрөө өөртөө төрийн өмчит компани байгуулаад зөөсөн. хэн ч шалгахгүй хэн ч ярихгүй шаасан псдаа. хэдэн зуун их наядаар хулгайлж байхад ямарч хариуцлага байхгүй ганц нүүрс биш алт зэс төмөр ховор металл жонш гээд хулгайлаагүй юм байхгүй.

Avatar

Зочин 2023-01-24 64.119.27.103

ЦЕС, ЦНДС, БХИС нэртэй Улаанхуарангийн цэргийн ТМС төгссөн нэртэй, бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй хүмүүс л энэ төр, засгийн үед толгойд гарч байх шив дээ ! Уул нь бол түрийний хэмжээний л амьтад л даа !

Avatar

судлаач 2023-01-24 202.131.251.130

Золиосны тавын хуулийн төсөл маш чухал шүү. Оюунэрдэнэ, Занданшатар нар чухам энэ хуулийг яаралтай горимоор хэлэлцүүлж батлуулмаар бна. тэгээд жинхэнэ нүүрсний хулгайчаа зарлабал сайнсан. Их л гүрийлээ. Нэг алдартай хулгайчаа шадар сайд болголоо. Болоо юм биш үү?

Avatar

Зочин 2023-01-24 202.21.116.130

Хулгай нь баригдахаар хууль санаачлаж жүжиг тоглож байгаа. Энэ хулгайчид ял эдлүүл

Avatar

Зочин 2023-01-24 103.229.120.123

эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан гэнэ үү ха ха

Avatar

Зочин 2023-01-24 124.158.107.35

АНУ-ын Калифорнийн Олон Улсын их сургууль гэж хаана байдаг эд вэ тэгээд 1 жилд магистрын диплом өгдөг Үнийг жинхэнэ fake л гэж үзнэ дээ

Avatar

Зочин 2023-01-24 192.82.75.101

эрхэт монгол групп гэж тэр чигтээ нүүрсний хулгайн мөнгө эргэлдэж байдаг газар. Бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Мандахбаярын хаус Эрхэт монголын барьж байгаа орон сууц хауснуудыг бүгдийг нь улс өөрийн болгоод шоронд нь явуул.

Avatar

Зочин 2023-01-24 202.21.116.130

Нүүрсээр баяжсан хулгайч гэдгийг нь Өмнөговийн МАН-ынхан сайн мэднэ. Хулгайчийг шоронд явуулж, хулгайлсан мөнгийг нь улсын орлого болго.

Avatar

Зочин 2023-01-24 188.162.254.20

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2023-01-24 192.82.64.153

Төрөөс төрсөн тэрбумтан бизнес байхгүй ийм гаруудыг эхнээс нь шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-01-24 64.119.27.103

Азарга шиг занхалзсан сүртэй эр бна доо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж