ДУУЛИАН: Ц.Хулан баривчлагдаж, Х.Нурлат суллагдав | News.MN

ДУУЛИАН: Ц.Хулан баривчлагдаж, Х.Нурлат суллагдав

ДУУЛИАН: Ц.Хулан баривчлагдаж, Х.Нурлат суллагдав

Нийгэмд дуулиан болж буй хуулийн байгууллагын баривчилгаануудыг тоймлон хүргэж байна.


ЯРУУ НАЙРАГЧ, ЗОХИОЛЧ Ц.ХУЛАНГ НЭГ САР ХОРИХООР ШИЙДВЭРЛЭВ

Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг тагнуулын байгууллагаас 461 дүгээр хорих ангид 48 цаг саатуулсан. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг /2023.01.19/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, түр хойшлуулсан. Татгалзлыг Ерөнхий шүүгч хүлээж аваагүй шүүх хурал болж, түүнийг нэг сар хорихоор болсон юм.

Энэхүү баривчилгааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэхдээ "Энэ асуудлаар ТЕГ-ын дарга П.Одонбаатартай утсаар холбогдсон. Яруу найрагч Ц.Хуланг баривчилсан асуудлыг тодруулахад манай харъяаллын хэрэг дээр шалгах шаардлага үүссэн тул баривчилсан. Эрүүгийн хуульд заасан Төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн" гэв. Ц.Хуланг 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилж байв.

Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах заалтад "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.


Ш.ЭРДЭНЭЖАРГАЛ, Б.НАРАНХҮҮ М.ДӨЛГӨӨН НАРЫГ СААТУУЛСАН

Хуулийн байгууллагаас Гашуунсухайт боомт дахь төлөөлөгч Ш.Эрдэнэжаргал, Б.Наранхүү М.Дөлгөөн нарын гурван хүнийг 48 цагаар цагдан хорих байранд саатуулсан. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ 2023 оны нэгдүгээр сарын 8-нд хилээ нээсэн. Үүнтэй холбоотойгоор бөмбөлөг тээвэр үүсгэх шаардлагагүй байхад бөмбөлөг үүсгэж, нүүрс тээврийн компаниудад хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан гэж мэдээлсэн.

Бөмбөлөг тээвэр үүсгэх шийдвэрийг Хилийн боомтын сэргэлтийн үндэсний хорооноос гаргадаг байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Гашуунсухайт боомт дахь төлөөлөгч Ш.Эрдэнэжаргал, Б.Наранхүү нар нь энэ шийдвэрийг нь гүйцэтгэх түвшний мэргэжилтнүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтан биш гэдгийг хэлж байв.


Р.СЭДДОРЖИЙГ ХИЛЭЭР ГАРЧ, ГЭРЧҮҮДТЭЙ УУЛЗАХЫГ ХОРИГЛОВ

Авлигатай тэмцэх газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Эдгээр албан тушаалтны нэг Өмнөговь аймгийн Засаг дарга ажилтай Р.Сэддоржид холбогдох хэргийг шийдвэрлэтэл түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хоригложээ.

Яллагдагч Р.Сэддоржийн хувьд “УИХ-ын гишүүн, “Ажнай корпорацын ерөнхийлөгч асан Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарласан” хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдол гаргасан ч шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Мөн Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ын дарга ажилтай Б.Түвшинбаяр, “Тавантолгой” ХК-ны Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Шүрэнхишиг нарт холбогдох хэргийг шийдвэрлэтэл тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн.

Одоо яллагдагч Р.Сэддорж, Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалын ажиллагаа үргэлжилж байна.


Х.НУРЛАТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР СУЛЛАВ

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард цагдан хорьсон. Тэгвэл түүнийг нэг сарын дараа эрүүл мэндийн шалтгаанаар сулласан гэдгийг шүүхээс мэдээлсэн.

Х.Нурлатыг “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллагдагчаар татсан. Тодруулбал, "Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, хорих шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Х.Нурлат гэх хүний хамаарал бүхий компани Казахстан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллыг барьж байгуулсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явж байна" гэсэн мэдээллийг өгч байв.


ХНХ-ЫН САЙД Т.АЮУРСАЙХАНЫ ТУСЛАХЫГ СААТУУЛСАН

Авлигатай тэмцэх газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан И.Даваадоржийг нэгдүгээр сарын 10-нд саатуулсан. Түүнийг нүүрсний хэрэгтэй холбогдуулан саатуулсан гэдгийг албаныхан мэдээлж байв.

Ишравжаагийн Даваадорж нь 2020 оны орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байсан бөгөөд одоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр И.Даваадорж нь Ар гүнт, Арцатын аманд хаус хорооллын хоёр том төсөл эхлүүлээд байгаа гэнэ.


С.БАТДӨЛИЙГ НЭГ САР ХОРИХООР ШИЙДВЭРЛЭВ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэгдүгээр сарын 6-ны өдөр  саатуулж, 48 цаг хорьсон талаар бид мэдээлсэн. Түүнийг /2023.01.09/ нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн.

С.Батдөл нь 2021 онд тус албанд томилогдсон, богино хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтан бөгөөд албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож, их хэмжээний шан харамж авч, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Мөн өөрийн болон эхнэрийн нэр дээр нэлээд үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд, мөн их хэмжээний бэлэн мөнгө, валют хуримтлуулжээ.

Уг хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэдэг хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г баривчилсан. Үүнээс гадна дөрөв гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг олж авсан хэргийг шалгаж байна. Түүний тухайд УБТЗ-д олон жил ажилласан. Одоо ч мөн Тээвэр зохицуулалтын газарт ажилладаг гэх урьдчилсан мэдээлэл байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-01-24 202.131.227.82

эрүүл мэндийн шалтгаан гэдгээр сулалдагаа болимоор юм. үгээ хэлж, үнэнээ өчтөл суулгах хэрэгтэй биш үү.

Avatar

тм 2023-01-24 202.126.89.158

Мон Ураны Наранхүүг шар махтай нь хатаах аавын хүү бнуу

Avatar

Ganbold 2023-01-24 66.181.160.51

huuli huchiihen shalgay togtooy geheer l heseg buleg ylanguya AN han garch ireel eldev yum h*****d unahaar chini ene uls eh oron chini yaj hugjij devshdiin oron nutgiin 5 n tolgoig mash sain shalgah heregtei bna ene uurhaig dan AN han buyu ajnai baterdenees uureg daalgavar avsan umnugoviin AN n darga bossuud l udirdaj irsen Ted bugdeeree dolloriin saytan bolood ehner huuhed ni bugd gadaadad yvj baidag aimgiihaa A zereglel hamgiin ashigtai gazruudiig huvaagaad avtsniig shalgaachee

Avatar

Zochin 2023-01-24 66.181.160.51

uulzuulahgui l gehiin naad jijigee odoo bolio yum hugjtsun utas gej neg yum bna hunii uuriin utsaar yriltsaj tohiroltsool ta hediig hulhidaad baigaashdee zugeer l nam horiol shalgaal togtoogool guitsee yum bishuu tegeed ch seddorj bol zugeer l daldaak ni shuu barih horih hun ni ter ajnai baterdene gej 9 n suveer ni shunal tachaal goojson darvaij yrvaisan hulgaich baihgui yu

Avatar

Зочин 2023-01-24 64.119.16.236

Ц.Хулан яацан ийн? Нүүрс хулгай хийцэн юм уу? ЖДҮ хусаа юу?

Avatar

зочин 2023-01-24 202.126.90.155

Тагнжул тагнуул хиыхиыг ойлгохгүы байгаа бол хэн хийсэн хтйгээгүйг хэлэх ярир нь илүүц асуудал. Хилсээр хүнийг ийм хнрэгт холбогдуулах нь байж болохгүй.

Avatar

Зочин 2023-01-24 66.244.109.90

Эх орныхоо эсрэг үйлдэл хийсэн хэн бугай ч хатуу шийтгэл хүлээх ёстой. Тагнуул, хууль хяналтын байгууллага тууштай зөв ажиллаж байгаа гэдэг итгэнэм.

Avatar

Зочин 2023-01-24 64.119.23.186

итгэнэм ч гэх шиг л***р авгай

Avatar

Зочин 2023-01-24 213.87.89.47

>>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-01-24 66.181.161.164

идээчин уугаачидаа ялалмаар юм ингээд бвал энэ улс яаж хөгжих вэ

Avatar

Зочин 2023-01-24 202.9.40.61

Шүүх яаж ажиллаж байгаа нь МАН-д ямар ч хамаагүй. Шүүгчид хэний ч нөлөөнд автахгүй өөрсдөө дотоод итгэлээрээ ажилладаг. Далимдуулж бусдыг гүтгэж болохгүй. үеийн үед шүүх байсан байх ч болно. хуланд эрүүгийн хэрэг үүсгэсэн байхыг бодоход гадаадын хүнтэй хамтарч ажилласан нь тодорхой байна. Мөнгөний төлөө ингэсэн байх

Avatar

ЗОЧИН 2023-01-24 139.5.218.43

ЭХ ОРОН ГАЗАР ШОРОО, УУЛ УС, ЭЭЖ ААВ ГЭЖ ШҮЛЭГ БИЧЭЭД БАЙДАГ ЯРУУ НАЙРАГЧ МААНЬ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ГЭЖ ҮҮ, ҮГҮЙ БАЙХАА…..ҮНЭН МӨНИЙГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛАХ БАЙХ ДАА

Avatar

Зочин 2023-01-24 202.21.114.139

энэ казах пиздааг яагаад суллав

Avatar

Зочин 2023-01-24 188.162.254.74

Баасан ламын нас барсан нь их сонин? Еронхийлогч байсан хуний орчуулагчаар явж ирээд л маргааш нь болсон!

Avatar

zochin.. 2023-01-24 202.72.245.207

ter Uchralt gischuuniig ogchruulaachee Ouuynerdene !!! ,

Avatar

Зочин 2023-01-24 103.26.193.77

МОНГОЛЫН ШҮҮХИЙГ ХЭН ХЯНАХ ВЭЭ УЛАМ Л ЯЛЗРААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДАХ

Avatar

Зочин 2023-01-24 66.181.160.120

МАНингийн бодит байдал энэ шүүдээ, хүрэлсүг гээч хулгайч бүх шүүгчийг дангаар томилох эрхтэй болсон гэтэл АН МАН-ы бүх хулгайчууд чөлөөлөгдөж эхэлсэн, ялгүй бүр торгуульчгүй, олон зуун тэрбумын хохиролтой нь 40 саяын торгуультайгаар чөлөөлөгдөж байгаа. одоо МАНингийн хулгайчыг хулгай хийж байгаа бичлэгийг цацчихвал бичлэг цацсан хүн нь шоронд ордог хуультай болсон.

Avatar

Зочин 2023-01-24 103.161.242.98

Зүгээр ..Удахгүй МАН -гарууд байхгүй болно…

Avatar

Зочин 2023-01-24 202.21.104.85

MANgaruud uursuu bol aimshigtai hulgaalj bgaa shuu dee, dood heden jaraahai l iim baina

Avatar

Зочин 2023-01-24 202.9.46.146

Одоо тэр МАНгарын тэр эдийн засаг хөгжлийн т.н.б.дарга байсан Х.Батжаргалыг яаж хөрөнгөжсөнийг нүүрсний мөнгө угааж Жаргалантын аманд өчнөөн хаус бариулсанг Оюунэрэдэнээ шалгуулаач. Х.Батжаргал алдартай цүнх баригч, том б**с долоогч, том авилгач, луйварчин л***р.

Avatar

зочин 2023-01-24 202.9.46.146

Одоо тэр МАНгарын тэр эдийн засаг хөгжлийн т.н.б.дарга байсан Х.Батжаргалыг яаж хөрөнгөжсөнийг нүүрсний мөнгө угааж Жаргалантын аманд өчнөөн хаус бариулсанг Оюунэрэдэнээ шалгуулаач. Х.Батжаргал алдартай цүнх баригч, том б**с долоогч, том авилгач, луйварчин л***р.

Avatar

судлаач 2023-01-24 202.131.251.130

Энэ Аюурсайхан ч шуналын тулам бна даа. Байгаа байдал нь идсэн уусан гэдгээ батлаад байгаа хүн дээ. Ганхуягаас багагүй юм цохисон нь үнэн болоод байгаа. Сүүлийн үед нилээн бийлэгжүү болсон гэж хүмүүс яриад байсан нь яг үнэн болж таарлаа.

Avatar

Зочин 2023-01-24 64.119.27.103

Нүүрсчдийг өршөөх их аян явж бна, Нурлаатыг сулладаг нь тод жишээ !

Avatar

Зочин 2023-01-24 64.119.20.53

Хамгийн санаанд оромгүй хүмүүс урвагчид байдаг шүү. Урвагчидын эцсийн арга эх орон, эцэг эх үр хүүхэд ярьж өрөвдүүлэх тактик байдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж