Ихэнх нутгаар жавартай, хүйтэн хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2023.01.24-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар жавартай, хүйтэн хэвээр байна

Ихэнх нутгаар жавартай, хүйтэн хэвээр байна

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Өдөртөө ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -27…-32 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -21…-26 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -10…-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн баруун хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж