Ойрын гурав хоногт хүйтний эрч сулрахгүй

Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

Ойрын гурав хоногт хүйтний эрч сулрахгүй

Ойрын гурав хоногт хүйтний эрч сулрахгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд хүйтний эрч сулрахгүй талаар мэдээллээ.

Тодруулбал, ЦУОШГ-аас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт Оросын Якут орчмоор -64 градусын хүйтэн бүртгэгдсэн. Энэ бол ойрын 30 жилд бүртгэгдээгүй болохыг тус улсын цаг уурын алба мэдээлсэн байгаа. Мөн Якут орчмоор -60 градус давсан олон станц бүртгэгдсэн. Энэ хүйтэн ерөнхийдөө Монгол руу чиглэсэн. Мөн Хятадын бүс нутгаар хүйтэн өдрүүд үргэлжилж байна.

Тойм мэдээллээс харахад урьд шөнө Завханы Баянтэс суманд -50 градус хүйтэн хоносон. Энэ нь мөн л 2008 оноос хойшхи хамгийн хүйтэн өдөр байлаа.

Ойрын өдрүүдэд хүйтний эрч сулрахгүй тул иргэд орон нутаг руу холын замд гарах гэж байгаа бол заавал цаг агаарын байдлыг харгалзаж зорчихыг зөвлөж байна. Мөн малд бага насны хүүхэд явуулахгүй байхыг анхааруулав.

-40 градус давж байгаа энэ хүйтрэл бол төв сибирээс гаралтай хүйтэн. Өнгөрсөн долоо хоногуудад нийт нутгийн хойд хэсгээр цасан бүрхүүл тогтсон. Тиймээс хүйтний эрч энэ долоо хоногт буурахгүй гэдгийг цаг уурчид хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж