Хумсны гелэн будагийг хатаахад ашигладаг хэт ягааны туяаны аппарат нь хорт хавдар үүсгэдэг болохыг эрдэмтэд нотолжээ. Тодруулбал, тус аппаратыг 20 минутын турш ашиглах нь хүний эсийн 30 хувийг устгадаг юм байна. Ингээд зогсохгүй үлдсэн эсүүдийн ДНХ-д гэмтэл үлдээж байжээ. Энэ төрлийн гэмтэл арьсны хорт хавдартай өвчтөнүүдэд ажиглагддаг аж.
Тиймээс хуримтлагдсан гэмтэл нь хорт хавдар тусах эрсдэлд хүргэж болзошгүй гэдгийг Хоуп Оранж Каунтигийн ерөнхий эмч Эдвард С.Ким хэллээ. Та хумсаа хэр олон удаа будуулдаг, арьс тань хэт ягаан туяанд хэр өртөмтгий зэргээс энэ нь мэдээж шалтгаална. Мэдээж хэт ягаан туяаны аппаратад бага орох тусам эрсдэл багасна. Дашрамд дурдахад, арьсны хорт хавдар тусах эрсдэл өндөр бүлгийн хүмүүс гэж байдаг. Үүнд Ирланд гаралтай хүмүүс, улаан үстэй, цэнхэр нүдтэй хүмүүс багтдаг. Тиймээс энэ хүчин зүйлийг ч бас анхаарууштай юм.
Хэт ягаан туяаны аппаратыг нян устгах зориулалтаар эмнэлгийн нөхцөлд ашигладаг боловч хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх шаардлагатай гэдгийг Хүнс, эмийн удирдлагын газар мэдээлэв.
Эрсдэлээс бага ч болов урьдчилан сэргийлэхийн тулд хумсаа янзлуулахын өмнө гартаа нарны тос түрхэх хэрэгтэйг эмч Эдвард С.Ким зөвлөжээ.
Эх сурвалж: CBS
Холбоотой мэдээ