Энэтхэгт интернетийн хэрэглээ огцом буурав

Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

Энэтхэгт интернетийн хэрэглээ огцом буурав

Энэтхэгт интернетийн хэрэглээ огцом буурав

Энэтхэг улс нь дэлхийн гар утасны хоёр дахь том зах зээл юм. Гэвч нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй энэхүү том зах зээлд интернетийн хэрэглээ огцом буурчээ.

Тус улсын харилцаа холбооны зохицуулах хороо 2022 оны аравдугаар сард гар утсаараа интернетэд холбогддог хэрэглэгчийг тоолоход 790 сая байжээ. Тэгвэл 2021 оны наймдугаар сард сая гаруй хэрэглэгч интернет ашигладаг байсан.

Харин одоогийн байдлаар Энэтхэгт 650 сая орчим ухаалаг утас хэрэглэгч байна. Зах зээлийн судалгааны “Counterpoint” компаниас мэдээлснээр өнгөрсөн онд гар утасны борлуулалт 168-аас 151 сая болж буурчээ. Гурван жилийн өмнө хэрэглэгчид 14-16 сар тутамд шинэ ухаалаг утас худалдаж авдаг байсан бол одоо 22 сар тутамд утсаа шинэчилж байна.

Хятадын нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотойгоор эд ангиудын өртөг нэмэгдсэн, мөн рупигийн ханш суларсан зэрэгтэй холбоотойгоор цар тахлын дараа ухаалаг утасны үнэ өсчээ. Тодруулбал, хоёр жилийн өмнө ухаалаг утасны дундаж үнэ 15 мянган рупи байсан бол өдгөө 22 мянган рупи байна. Энэтхэгт үйлдвэрлэсэн ухаалаг утасны 300 гаруй бүрэлдэхүүн хэсгийн 90 орчим хувийг импортоор оруулж ирдэг.

“Утсаараа интернет хэрэглэгчдийн тоо буурч байгаа нь эдийн засгийн байдал ямар байгааг илэрхийлэх үзүүлэлт” гэж Энэтхэгийн Дижитал эрхийн төлөө тэмцэгч Никхил Пахва хэлжээ. Интернетийн хэрэглээ буурна гэдэг нь Энэтхэгийн хувьд муу мэдээ юм. Ухаалаг утасгүй бол олон хүн засгийн газрын халамж, тэтгэмж, вакцин зэрэг мэдээллийг олж авахад бэрх болно.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж