2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 320,780,401 төгрөгийн үнийн дүн бүхий 1,530,068 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хархорин" ХК (HHN +15.00%), "Могойн гол" ХК (BDL +14.68%) болон "Жидакс" ХК (SOH +14.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Түшиг Уул" ХК (TUS -13.33%), "Гутал" ХК (GTL -9.08%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -8.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,633 ширхэг нэгж эрхийг 4,485,415 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,891 ширхэг үнэт цаасыг 188,910,500 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,270 ширхэг бондыг 126,549,030 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.55 хувиар буурч, 37825.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,880,259,146,311 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ