Есөн тэрбум гэрлийн жилийн зайтай галактикаас дэлхий рүү дохио илгээснийг эрдэмтэд илрүүлжээ. Тодруулбал, Энэтхэг дэх аварга телескопийн тусламжтайгаар “SDSSJ0826+5630” нэртэй галактикаас ирсэн дохиог Канад, Энэтхэгийн эрдэмтэд илрүүлсэн байна.
Уг радио долгионы тусламжтайгаар одон орон судлаачид 13.7 орчим тэрбум жилийн настай орчлон ертөнцийн үүслийн мэдээллийг олж авах боломжтой юм.
Гэхдээ ямар нэгэн дүгнэлт яаран хийхээс өмнө энэ дохиог харь гарагийнхан илгээгээгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ дохио нь орчлон ертөнц дөнгөж 4.9 тэрбум жилийн настай байхад үүссэн галактикаас иржээ. Галактик нь янз бүрийн радио дохио ялгаруулдаг. Харин өдий хэмжээний зайнаас радио дохио илрүүлж буй анхны тохиолдол энэ юм.
Энэтхэг дэх аварга телескоп нь таталцлын линзний ачаар сул дохиог хүлээн авч чаджээ. Таталцлын линз нь алс холын биетээс ирж буй дохиог томруулж, орчлон ертөнцийн эхэн үетэй танилцахад тусалдаг байгалийн үзэгдэл юм.
Эх сурвалж: DAILY MAIL