Хонгконгод туулайны зочид буудал эрэлттэй бизнес болжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

Хонгконгод туулайны зочид буудал эрэлттэй бизнес болжээ

Хонгконгод туулайны зочид буудал эрэлттэй бизнес болжээ

Нохой, муур бол хамгийн түгээмэл гэрийн тэжээвэр амьтад. Харин дэлхийн хамгийн шигүү суурьшилтай хотуудын нэг Хонгконгын жижиг орон сууцнуудад тохиромжтой гэрийн тэжээвэр амьтан бол туулай аж.

Орчин цагийн хүмүүс гэрийн тэжээвэр амьтдаа үр хүүхдээсээ дутахгүй арчилж, халамжилдаг болсон. Хэрэгцээ, шаардлагаа дагаад гэрийн тэжээвэр амьтны өдөр өнжүүлэх, асрагч, салон гэх мэт танил биш үйлчилгээнүүд амжилттай бизнес болон хөгжиж байна.  Тухайлбал, гэрээсээ олон хоногоор явах бол хайртай үсэрхэг амьтнаа захиж үлдээдэг "туулайны амралтын газар" хонгконгчуудын анхаарлыг ихээр татах болжээ. Туулайнд зориулсан тансаг зэрэглэлийн зочид буудал, ресорт нь нэг үгээр бол туулайны диваажин аж. Тэнд бүжингүүд зэрлэг байгальд буй мэт нөхцлийг бүрдүүлж өгснөөрөө онцлог аж. Мөн туулайнууд тогтмол дасгал хөдөлгөөн хийх нөхцөлийг бүрдүүлсний дээр тансаг зэрэглэлийн спа үйлчилгээнд хамруулж, үдэшлэгт хүртэл оролцох хөтөлбөртэй гэнэ.

Хятадын засгийн газраас "Тэг ковид" бодлогоо цуцалснаар хонгконгчууд энэ цагаан сарын баяраар ах дүү, гэр бүлдээ очихоор олон хоногийн урт аялалд гарч эхэлсэн. Олон хоног гэрээ эзгүй орхих тэдний хувьд хайртай амьтнаа "туулайны амралтын газар"-т даатган үлдээх болжээ. Сар шинийн амралтын өдрүүдэд эдгээр ресортууд хэдийнэ дүүрсэн гэнэ.

"Bunny Style" гэх зочид буудалд сар шинийг 15 туулай "амарч" өнгөрүүлэх гэнэ. Энд нэг туулайн хоногийн төлбөр нь 15 ам.доллар аж. Энд хайртай амьтнаа үлдээхдээ зарим эзэд нь хүнсний ногоогоор хийсэн бялууг урьдчилан бэлтгэн үлдээсэн гэнэ. Мөн цахим харилцаа хөгжсөн эрин учраас эзэд нь видео дуудлагаар туулайнуудтай ярилцах ч боломжтой аж.

Тус зочид буудлын ажилтан Ли ярихдаа, "Туулайнууд хүний хэлснийг ойлгодог юм шиг санагддаг. Тэдэнд сайн хандаж, харж хандаж байгаа хүмүүсийг мэдэрч чаддаг. Туулайнуудад нийгмийн харилцаа маш чухал байдаг. Бас нэлээд хөдөлгөөнтэй байлгах нь чухал. Би тэднийг харж, асрахдаа үргэлж ярилцаж, ямар өхөөрдөм амьтад болохыг нь хэлж өгдөг" гэв.

АНУ-д 1.5 сая хүн тэжээвэр туулайтай бөгөөд үүнтэй төстэй үйлчилгээ 12 хотод байдаг аж.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж