Хүүхдийн мөнгийг олгохдоо иргэдийн орлогыг буруу тооцсон талаар ээжүүдийн төлөөлөл өнөөдөр /2023.01.23/ мэдээлэл хийлээ.
Ээжүүдийн төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн халамжийн яаманд шаардлага хүргүүллээ. Тэд "Манайхыг 30-40 сая төгрөгийн өрхийн орлоготой гэж тооцоолсон. Нийт 10 сая төгрөгийн татвар төлөх ёстой гэдэг. Би оюутан хүү, бага насны охинтойгоо амьдардаг өрх толгойлсон ээж. Тэгээд миний амьдралыг мэдэх хороо, нийгмийн даатгал дээрээ очтол "Та 10 сая төгрөгийн татвар төлөх боломжгүй юм байна" гэсэн. Би ганцаараа гурван хүүхдээ тэжээж, их дээд сургуульд суралцуулж, үнэнч шударгаар амьдарч байхад халамжаас хасч байгаа нь шударга бус. Миний амьдралыг таньдаг мэддэг хүмүүс мэднэ. Би маш их гомдолтой, бухимдалтай байна" гэдгийг хэлж байв.
"МАНАЙ ӨРХИЙН ОРЛОГО МИНИЙ САРЫН ЦАЛИН, БАГА ХҮҮХДИЙН МААНЬ ТЭТГЭМЖ"
Чингэлтэй дүүргийн иргэн Я.Баяраагаас хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадаагүй талаар тодрууллаа.
-Танайх хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадсан уу. Хамрагдаж чадаагүй бол ямар шалтгааны улмаас хасагдсан бэ?
-Би хорооны халамжийн мэргэжилтэн дээрээ очсон чинь дүүргийн нийгмийн даатгал, татварын хэлтэст очоорой гэсэн. Тэгээд мэдээллээ очоод шалгуулахаар танайх 30-40 сая төгрөгийн орлогогүй, 10 сая төгрөгийн татвар төлөх хэмжээний өрх биш байна гэсэн. Хамгийн сүүлд нийгмийн даатгал төлсөн хуулбар, цалингийн тодорхойлолтоо аваад халамж дээрээ очиж, зөрүүтэй мэдээллээ арилгаарай гэсэн.
Гэтэл төв халамжийн газар нь "Та И-Монголиа системд дахин хүсэлт гаргаж, бүртгүүлээрэй. Бид мэдэхгүй" гэдэг хариултыг өгч буй. Тэгж тэгж явсны эцэст хүүхдийн мөнгөндөө ч хамрагдаж чадсангүй. Би төрд маш их гомдолтой байна.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх гурван хүүхэдтэй. Би өрх толгойлсон ээж. Том охин маань их сургуулиа энэ жил төгсч, тусдаа амьдарч байгаа. Дунд хүү маань оюутан, бага хүүхэд маань тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг. Сая хичээл сургууль амрахаар нь бага хүүхдээ өдөр өнжүүлэхэд явуулсан. Оюутан хүүгээ амрахаар нь дадлагыг нь хийлгэхгүй дүүг нь харуулж байна.
Манай өрхийн орлого миний сарын цалин, бага хүүхдийн маань тэтгэмж. Хүүхдийн мөнгө өрхийн амьдралд их нэмэртэй. Би мөнгийг нь хадгалж чадахгүй хоол хүнс, нүүрс түлээгээ авна гээд амьдралдаа хэрэглэдэг.
-Машин, байртай юу?
-Гэр хороололд амьдардаг. Машин байхгүй. Би өнөөдөр ажил хийж, нийгмийн даатгал төлж байгаа болохоор хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байна. Өнөөдөр хүүхдээ мэргэжил сургуультай болгох гэж шударгаар хөдөлмөрлөж явна. Эсвэл ганц бага насны хүүхэдтэй болохоор боломжийн амьдралтай гэж тооцоод байгаа юм уу. Надад хүмүүсийн хэлээд байгаа ипотекийн зургаа, найман хувийн байр нь ч алга. Байртай болох юмсан гэж мөрөөдөөд ч чадахгүй явна.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн М.Цэцэгбадам:
-Манайх ам бүл гурвуулаа. Нөхөр хүүгийн хамт амьдардаг. Манай өрхийн мэдээлэл И-Халамж сайтад дөрвүүлээ, И-Монголиа системээр шалгахаар манай ам бүл дээр ээж, төрсөн дүү маань бүртгэлтэй болчихсон байсан. Тэгсэн үл хөдлөх хөрөнгө дээрээ гурван машин бүртгэлтэй болчихсон. Мэдээллээ заслаа гэсэн чинь бүр дөрвөн машинтай болгочихсон. Өрхийн орлого тооцож байгаа бол өрхийн зээлийг яагаад тооцоолж болоогүй юм бэ. Манай нөхөр ганцаараа ажил хийдэг төрийн албан хаагч.
Зочин 2023-01-23 64.119.25.95
Бүгдэд нь эрх тэгш өг лизингийн байр.гэр хороололд нэг муу нурах дөхсөн хашаа байшинтай тэгээд үл хөдлөх 2 гээд хасагдаж байна. Энэ бол луйвар
му-ын иргэн 2023-01-23 202.21.121.66
Надад яг адил бн татвараа 20 оод жил төлөөд үнэн шударгаар ганцаараа ажиллаад л хасуулллаа төр нь ажил хийхийг дэмжихгүй бгаа юм уу дахиад энэ намыг хэзээ ч сонгохгүй гэдгээ л ойлголоо
Зочин 2023-01-23 202.179.13.154
Ганцаараа ажилдаг, өрх толгойлсон ээж, жилдээ 30-40 саяын орлогтой гээд хассан байна, сардаа 1 сая төгрөг аваад, түүнээсээ нийгэмийн даатгал өгөөд хэдэн төгрөг үлдэж байна, хаанаасаа 30-40 сая гаргаж ирсэн юм болоо тайлбар авмаар байна!!!!!!! Харин ч гай болохгүй өөрийнхөө амьдралыг аваад явж байхад заавал дургүй хүргэж бухимдуулах хэрэг байна уу? судалгаа гаргасан хүмүүс тайлбар хийгээрэй!!! Та нар шиг монголын бүх баялагыг худалдаж идээд хагартлаа баяжаагүй шүү?
Эцэг 2023-01-23 88.232.150.26
Авлигын, танил талын маш том замыг халамжид хамрагдах буртгэл олгоод нилээд олон жил болсон. Ялангуяа сум хорооны дарга ажилтнууд энийг маш сайн ашигладаг. Жишээ зендее. Буртгэл нь ч соц уеийн хандлагаар хачин агуулгатай. Монголд енеедер ч ядуу гэх айл зурагт, аягуй бол таксинд явах муу машинтай байгаа. Тэгсэн мертее орлого нь едертее л. Олон халамжаа цэгцлэх цаг болсон. Энэ бол гарц биш. Харин ажилтай болгов л чухал. Хуухдийн хувьд халамжаас еер. Бугдэд нь олго. Хуухэд эцэг эхээ сонгодоггуй.
Зочин 2023-01-23 64.119.30.153
Хүүхдийн мөнгөнөөс олон хүүхдийг хууль бусаар хассан нь Гэмт хэрэг.
Олон хүүхэд хэлмэгджээ.
Зочин 2023-01-23 202.55.188.34
Монголчууд олон болж хүн амаа өсгөх ёстой төрөлтийг дэмжих ёстой монголын үрс маш олон болтугай сонс муу х***а минь монголчууд тэнэг хүмүүс биш басамжлан доромжлох хэрэггүй
Зочин 2023-01-23 103.140.11.106
Хүүхдийн мөнгийг хүүхэдүүд нь тэгш өгөх хэрэгтэй
Зочин 2023-01-23 202.126.90.12
Ааштай,сэтгэлгүй, хүйтэн, шуналтай шулам шиг хүүхнүүд өрх толгойлдог, бас ч гүй нууц орлоготой, Халамжаар амьдрахгүй э, ажил хий
Зочин 2023-01-23 202.126.89.152
хүүхдийн мөнгө гэдэг сонгуулийн хахуулийг бүрмөсөн боль ажилгүй авгайчуул нохой гахай шиг цувуулаад улсаар тэжээлгээд хэвтэж байх санаатай УБт төрөлтийг бүр хязгаарлах хэрэгтэй
Иргэн 2023-01-23 103.229.121.254
хүүхдийн мөнгийг 9 хувьд нь өгөхөөр болсын бишүү
Зочин 2023-01-23 128.14.65.227
bugded uguhgui ingeed hassan bayan ail mongoloor neg bna shde bugd bayan bolson yum shig bna leee halamj gd nerleed niigmiiin daatgal tulduggui ailuud bayan gesen
Зочин 2023-01-23 64.119.16.143
Бүртгэлүүдээ зөв хийлгэ иргэд аливаад хариуцлагатай хандах хэрэгтэй худлаа сүржигнэх хэрэггүй хороон дээрээ очоод мэдээллээ баталгаажуулчих
Зочин 2023-01-23 66.181.186.161
Тийм завтай здпу байлаа юу? Эр гүү мал вэ. Нийгмийн даатгал дээр нь сарын орлого, хүүхдийн гэрчилгээ дээр нь хүүхдийн тоо байхад юуг нь хариуцлагтай бүртгүүлэх гээд байгаан. 10 жилдээ буцаж суулдаа приусээ зарж боловсролдоо зарцуул.
Зочин 2023-01-23 192.82.92.204
manaih hamgiin bayan 9%-d bagtsan , manihaas yaduu 91 % baina geheer ene mongol chini yaduuchuudiin oron yum bishuu. Manaih ipotekiin zeeltei prius 20 mashintai l ail shde.
Зочин 2023-01-23 188.162.254.20
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин 2023-01-23 66.181.161.136
өрх толгойлсон эх эцэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд орлого харгалзахгүй өгөх хэрэгтэй ш дээ.тэд чин жинхэнэ зорилтот бүлэг биз дээ .ёстой хэлэх ч үг алгаа
Зочин 2023-01-23 122.201.21.139
Хүн амын бүртгэл, хөдөлгөөн, оршин суугаа хаяг, тухайн өрхийн хүний тоо гэх мэт бүртгэлээ нэг сайн цахим бүртгэлтэй болгох хэрэгтэй.Гол нь хөдөлгөөн замбараагүй байна. Нийслэлд түрээсийн байранд амьдрагчдын бүртгэл гэж бөөн будлиан байна.
Зочин 2023-01-23 202.21.100.210
Халамжаар амьдрахгүй шүү.
Зочин 2023-01-23 202.126.90.12
Ажил хийх хэрэгтэй
Зочин 2023-01-23 202.179.13.154
Ажил хийсэн хүмүүс нь хохироод байгаан бишүү?
В,Энхсайхан. 2023-01-23 103.212.117.183
АЖЛАА МЭДЭХГҮЙ! ЦҮНХ БАРЬЖ, НАМ ДАГАСАН , ГАДНЫ БОДЛОГЫГ ДЭМЖСЭН ДҮЛЗЭН, ТҮГЖЛҮҮДИЙН ИЛ ГАРААД, АРД ТҮМНИЙГ ХОЁР ХУВААЖ , БАХАА ХАНГАЖ БАЙНА ДАА,!!!!!!!!!! ХӨӨХИЙ ДӨӨ……АРД МИНЬ.
Зочин 2023-01-23 153.222.200.165
Хасагдсан хүн олон бна!
90% орчимд хүүхдийн мөнгө олгож бгаа нь үнэн үү?
Зочин 2023-01-23 202.21.104.178
90%-д нь олгохгүй байна, миний эргэн тойронд хамрагдсан хүн алга, эсвэл 80%-ийг нь хиймэл бүртгэлээр завшиж байна.
Zochin 2023-01-23 192.82.72.41
odoo hen n garch irj buh huuhded jigd olgo gej poproh bol doo. h**** idmeruud. bolovsrolgui teneguud tor barisnii gai.
Зочин 2023-01-23 169.253.162.3
hudlaa eldev bulhai nuurs, Hugjliin bank Undarmaagiin hereg geh met asuudlaa daldlahiin tuld Ard tumneer toglood doromjlood hanahgui umaa unen utga algaa.
Зочин 2023-01-23 169.253.162.3
Unen dampuursan tur umaa Zuvhun songuuli hiihed l zoriulj ene buhniig hiideg umuu te. Yana daa mInii Mongoliin ard tumen ur huuhduud mini!
Зочин 2023-01-23 202.9.40.61
Наад бүргэл тооцоогоо нягталж шалгадаггүй юмуу. Эсвэл дунд нь хорлон сүйтгэх иргэдийг бухимдуулах зүйлийг албаар хийгээд байна уу. Шалгаж тогтоон ажлаа хийж чадахгүй байгаа нөхдийг ажлаас нь халах хэрэгтэй
Зочин 2023-01-23 64.119.21.183
ene unen shuu. 50 sayaiin orlogotoi bolgochixson bxiin. tatvaraas asuuxaar tani orlogo 0 bna geed bxiin. xaana xandaxiin boloo
иргэн 2023-01-23 202.21.124.134
бүх ээжрүү ийм мэдээ очсон байсан