АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен өнгөрсөн Баасан гаригт CNN телевизээр Холбооны засгийн газар улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхгүй бол АНУ дефолт зарлах өндөр эрсдэлтэй байгааг мэдэгдээд, олон улсын төвшинд ч ноцтой үр дагавар учруулж болзошгүйг анхааруулав.
Өдгөө АНУ-ын өр 31.4 их наяд ам.долларт хүрч, Конгрессоос жил гаруйн өмнө тогтоосон хязгаарыг давсан бөгөөд Сангийн яамыг Холбооны засгийн газрыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхийн тулд "онцгой арга хэмжээ" авахад хүргэв.
Бүгд найрамдах намынхан Ардчилсан намынхантай өрийн хязгаарын асуудлаар хэлэлцээ хийхийг оролдож буй ч нааштай үр дүн гарахгүй, Байдены засгийн газрыг мухардалд оруулсаар байна.
Жанет Йеллен хамгийн том аюул нь зөвхөн дефолт биш бөгөөд инфляцийг тогтоон барих аргагүйд хүрэхийг анхааруулжээ.
АНУ-ын аж ахуйн нэгжийн хүрээлэнгийн ахлах ажилтан, Олон улсын валютын сангийн ажилтан асан Десмонд Лахман "АНУ-ын засгийн газар өөрийн улсын мөнгөн тэмдэгтээр зээл авдаг. Хэрвээ Холбооны нөөцийн сан шаардлагатай ам.долларыг хэвлэвэл АНУ-ын Засгийн газар дефолтоос зайлсхийх боломжтой” гэж хэлжээ.
Жанет Йеллен энэ сарын 21-ний өдөр твиттер хуудастаа "АНУ 1789 оноос хойш бүхий л өр төлбөрөө үргэлж цаг тухайд нь төлж ирсэн. Энэ шалтгааны улмаас ч итгэж, найдаж болох улс орон гэдэг ойлголт дэлхийн санхүүгийн системд хадгалагдаж үлдсэн. Хэрэв дефолт зарлавал АНУ-ын эдийн засагт асар их хэмжээний хохирол учирна" гэж жиргэсэн байна.
АНУ өнгөрсөн 2021 онд ч мөн ийм сорилттой нүүр тулсан. Тухайн үед ямар ч саадгүйгээр асуудлыг зохицуулсан бол энэ удаад асуудлыг тийм хялбар шийдвэрлэж чадахгүй байж болзошгүй байна. Тус улсын зарим хэвлэлд мэдээлснээр, Конгресс сүүлийн 40 жилийн хугацаанд өрийн таазыг нийт 45 удаа нэмэгдүүлж, дефолт зарлах эрсдэлийг хааж байжээ.
АНУ-ын хууль тогтоогчид өдгөө өрийн таазын хямралаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж байгаа аж.
Эх сурвалж: USATODAY, XINHUA, CNBC, REUTERS
Америкийн бузар ардчилал дефолт зарлаасай. 2023-01-23 66.181.190.161
Харин ингэвэл Монголд олон хүн баярлана шүү.
Америк улс дефолт зарлавал Оросууд хамгийн их баярлана. 2023-01-23 66.181.190.161
Тийм биз дээ. Оросууд үүнийг л хүсэж байгаа.
Зочин 2023-01-23 45.117.35.33
Үүнийг л эвдэх нь Оросын гол зорилго. Ногоон цаасны нөлөөллөөс дэлхийг аварвал бүх орон өөрийнхөө нутгийг Америка шиг болгох боломжтой.
Зочин 2023-01-23 150.129.141.99
cham shig neg muu boolin tolgoid uunees uur bodol orj irehgui,bodoh chadalch bhgui erguu
Зочин 2023-01-23 66.181.183.143
Манай ардчилагч гэх нөхөд АНУ-ыг өөрийн эх орон мэт үздэг.Гэтэл тэд африк ази бусад үндэстэнг үүний дотор монголыг илүүдэл хүмүүс гэж үздэг. Дэлхийд ердөө 3 тэрбум хүн багтана. Одоо байгаа 8 тэрбумын илүүдэл 5 тэрбумыг өлсгөлөн бусад аргаар устгах ёстой гэж үздэг
Зочин 2023-01-23 43.242.243.9
доллар дэлхийн мөнгө. Доллар АНУ-ын үндэсний мөнгө. яагаад ч дефоулт болохгүй
ingej hudalaa burahgui ch dee 2023-01-23 202.131.225.197
delhii ogt oor bolson za. amerikuud 1990 ond delhiin ediin zasagiin 40 hubiig gargaj bsan bol odoo dongoj 22 hubi boljee. hyataduud odoo 18 hubig gargaj bna. olon ulsuud amerik dollaraar bish vndestenii mongon temdegeer hoorondoo hudaldaa hiij bgaa. Amerikuud neftiig dollaraar tootsoj zarah sistem zohioson dollariig gol valit bolgoj orhison l do. odoo hyataduud sayd arabtai yaniar neftiin gereeg hiilee. brazil argetin ulsuud negdmel mongotoi boloh gej bna. iranuud doll
Зочин 2023-01-23 59.153.114.111
мөнгөөө хэвэлнэ тэгээд л болоо
ingeed baival neg odor l dampuuran daa. het mongo heveleed baival shuu.. 2023-01-23 202.131.225.197
odoo dollariin noloo unaj uls oronuud oorsdiin mongon temdegteer hudaldaa hiij bna. iran uls gehed evro enni swiss frankaar hudaldaa hiij bna.oros hyataduud hoorondoo bas oorsdiin mongoor, enhtheg bas orostoi tegej bnaa. ingej dollariin heregtseeg bagasgaj bgaa dollariig delhiin hudaldaanaas gargah zorilgotoi doo.brazil argetin ulsuud negdsen mongotoi bolj bgaa. sayd arab hyatadtai neftee yaniar zarah geree hiilee. amerikiin or bol ingej zambaraagui dollar hevleed baival neg od
Зочин 2023-01-23 202.9.40.61
Дайн байлдаан болгонд оролцож, гол найруулагч нь болоод байхад өртэй байх нь аргагүй шүү дээ. Саяхан нь манай улсыг дефолт зарлах хэмжээнд хүрчихлээ гээд АН-ынхан мэдэгдээд байсан чинь эсрэгээрээ тэдний хайрлаж шүтдэг АНУ нь дефолт болж болзошгүй болжээ. Одоо та нар АНУ-д санаа тавьж хандив өгөх болж дээ.Хэрвээ тэднээс мөнгөн туслалцаа авч байсан бол буцааж өгөх нь дээр байхаа.
Зочин 2023-01-23 192.82.81.157
Чи санаа зоволтгүй,ямар Үхэр Монгол биш АНУ шүүдээ,асуудалыг шиидээд гарна
Зочин 2023-01-23 192.82.69.86
та нар америкт л хайртай болохоос монголоо боддог юм уу?
Зочин 2023-01-23 150.129.141.99
erhuu mal gehees uur heleh ug alga