Э.Үүрийнцолмон, Ц.Оюун-Эрдэнэ, Г.Тэнүүн нар ой тогтоолтын дэлхийн аварга боллоо

Э.Үүрийнцолмон, Ц.Оюун-Эрдэнэ, Г.Тэнүүн нар ой тогтоолтын дэлхийн аварга боллоо

Э.Үүрийнцолмон, Ц.Оюун-Эрдэнэ, Г.Тэнүүн нар ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
Сүүлийн жилүүдэд оролцсон бүх тэмцээндээ түрүүлж дэлхийн олон рекордыг тогтоож, Монгол Улсынхаа аваргаар гурван удаа дараалан тодорсон Тамирын Тэнүүн 400 тамирчнаас манлайлж онлайноор болсон 31 дэх удаагийн ой тогтоолтын ДАШТ-ээс алтан медаль хүртжээ. Тэрбээр "Хурдны тоо" төрөлд таван минутад 624 цифр цээжилж алдаагүй санаснаар дэлхийн рекордын эзэн болж Гиннесийн номд бичигдэхээр болов.
Энэ төрлийн дэлхийн рекордыг өмнө нь БНХАУ-ын 616 цифрээр эзэмшиж байсныг Т.Тэнүүн гурван жилийн дараа ийнхүү шинэчлэсэн.
31 жилийн хугацаанд таван минутад 600 цифрээс дээш цээжилсэн ердөө гурван тамирчин байдаг бөгөөд манай тамирчин тэдний эгнээнд нэгдснээр барахгүй дэлхийн чансаанд нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ. Энэ удаагийн ой тогтоолтын ДАШТ-д Монголын баг 20 алт, 15 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж 19.018 оноогоор Монгол Улсын шигшээ баг үнэмлэхүй ялалт байгуулав.
Энэ удаагийн тэмцээнд 400 гаруй тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр бага насны ангилалд 4813 оноогоор Э.Үүрийнцолмон, өсвөр насны ангилалд 5512 оноогоор Ц.Оюун-Эрдэнэ, насанд хүрэгчдийн ангилалд 7904 оноогоор ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн нар тэргүүлж нас насны ангилалдаа дэлхийн аварга болсон байна.
Ийнхүү Монгол Улсын баг тамирчид 90 багц медалиас 54 медаль (20 алт, 15 мөнгө, 19 хүрэл) хүртэж, 19018 оноогоор Монгол Улсын баг “ДЭЛХИЙН АВАРГА БАГ” боллоо.
Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 30 тамирчин тус тэмцээнд оролцсоноос Их Мастер цолны болзлыг Ц.Оюун-Эрдэнэ, Н.Нандин-Учрал, З.Намуун, ОУ-ын Мастер цолны болзлыг Э.Үүрийнцолмон, Б.Дөлбаяр, Ц.Номин-Эрдэнэ, Э.Хишиг-Эрдэнэ, Г.Наранцацрал нар тус тус хангасан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-23 103.229.120.160

Улс нь хүүхэд залуучуудынхаа оюуныг хөгжөөж дэмжвэл ямар их нөөц байгааг харуулж байна даа. Ингэж тогтоохын тулд тэр тоо болгоныг цээжилдэг алгоритмыг тархи нь компьютер шиг л боловсруулж чадаж байна гэсэн үг биз. Тэгэхээр зөвхөн тоог цээжлэх биш өөр юуг ч хийж чадна даа

Avatar

Лавлаа 2023-01-23 192.82.73.191

Сайхан мэдээ Миний хувьд дэлхийн түвшиний уралдаан тэмцээнүүдээс хамгийн СОР нь оюун ухааных. Сийрэг оюун ухаантай хойч үеэрээ бахархаж байна Энэ сайхан оюуны чадвараа эх орныхоо хөгжил, цэцглэлтэд зориулж дэлхийд дуурсагдаж яваарай АМЖИЛТ

Avatar

Зочин 2023-01-23 150.129.141.99

Ohid huvguudeeree mash ih baharhaj bn,minii duu nar ula olon ih amjiltiig gargaj eej,aav, eh orniihoo neriig undurt urguj yavaarai

Avatar

mgl hyyhen 2023-01-23 77.87.228.70

sain baina amjilt

Avatar

Зочин 2023-01-23 90.193.251.156

ҮНЭХЭЭР БАХАРХАЛТАЙ САЙХАН БАЙНА. ХҮҮХДҮҮД МИНЬ ЭНЭ ГАЙХАМШИГТАЙ ЧАНАРАА НАСАН ҮҮРД ХАДГАЛАН ЭХ ОРОН АРД ТҮМЭНИЙХЭЭ САЙН САЙХАНЫ ТӨЛӨӨ ЗОРИУЛАЖ ҮЙЛСИЙН ДЭЭДИЙГ БҮТЭЭЦГЭЭГЭЭРЭЙ ! ТА БҮХНИЙГ ОЮУНЫ ДЭЭД ТЭНГЭР ИВЭЭЖ ЯВАГ!

Avatar

Зочин 2023-01-23 202.9.40.61

Энэ өдрийн хамгийн баяртай бас сэтгэл хөдөлгөсөн сайхан мэдээ байлаа. Та бүгдээр Монголчууд бид бахархаж байна. Монгол хүний гени, оюуны чадавхийг дэлхийн дахинд харуулсан та бүгдэд баярлалаа гэж хэлэх багадаж байна. та бүгдийг төрүүлсэн аав, ээж болон мундаг багш нарт чинь давхар баяр хүргье. Цаашдын тэмцээндээ улам их амжилт гаргаж эх орондоо ихийг бүтээгч аз жаргалтай иргшэн байхыг хүсэн ерөөе. Мундаг байна шүү гайхалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж