Э.Үүрийнцолмон, Ц.Оюун-Эрдэнэ, Г.Тэнүүн нар ой тогтоолтын дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

Э.Үүрийнцолмон, Ц.Оюун-Эрдэнэ, Г.Тэнүүн нар ой тогтоолтын дэлхийн аварга боллоо

Э.Үүрийнцолмон, Ц.Оюун-Эрдэнэ, Г.Тэнүүн нар ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
Сүүлийн жилүүдэд оролцсон бүх тэмцээндээ түрүүлж дэлхийн олон рекордыг тогтоож, Монгол Улсынхаа аваргаар гурван удаа дараалан тодорсон Тамирын Тэнүүн 400 тамирчнаас манлайлж онлайноор болсон 31 дэх удаагийн ой тогтоолтын ДАШТ-ээс алтан медаль хүртжээ. Тэрбээр "Хурдны тоо" төрөлд таван минутад 624 цифр цээжилж алдаагүй санаснаар дэлхийн рекордын эзэн болж Гиннесийн номд бичигдэхээр болов.
Энэ төрлийн дэлхийн рекордыг өмнө нь БНХАУ-ын 616 цифрээр эзэмшиж байсныг Т.Тэнүүн гурван жилийн дараа ийнхүү шинэчлэсэн.
31 жилийн хугацаанд таван минутад 600 цифрээс дээш цээжилсэн ердөө гурван тамирчин байдаг бөгөөд манай тамирчин тэдний эгнээнд нэгдснээр барахгүй дэлхийн чансаанд нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ. Энэ удаагийн ой тогтоолтын ДАШТ-д Монголын баг 20 алт, 15 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж 19.018 оноогоор Монгол Улсын шигшээ баг үнэмлэхүй ялалт байгуулав.
Энэ удаагийн тэмцээнд 400 гаруй тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр бага насны ангилалд 4813 оноогоор Э.Үүрийнцолмон, өсвөр насны ангилалд 5512 оноогоор Ц.Оюун-Эрдэнэ, насанд хүрэгчдийн ангилалд 7904 оноогоор ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн нар тэргүүлж нас насны ангилалдаа дэлхийн аварга болсон байна.
Ийнхүү Монгол Улсын баг тамирчид 90 багц медалиас 54 медаль (20 алт, 15 мөнгө, 19 хүрэл) хүртэж, 19018 оноогоор Монгол Улсын баг “ДЭЛХИЙН АВАРГА БАГ” боллоо.
Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 30 тамирчин тус тэмцээнд оролцсоноос Их Мастер цолны болзлыг Ц.Оюун-Эрдэнэ, Н.Нандин-Учрал, З.Намуун, ОУ-ын Мастер цолны болзлыг Э.Үүрийнцолмон, Б.Дөлбаяр, Ц.Номин-Эрдэнэ, Э.Хишиг-Эрдэнэ, Г.Наранцацрал нар тус тус хангасан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж