Лего роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

Лего роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Лего роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн боловсролыг дэмжих, дэлхийн роботын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох сурагчдыг сонгон шалгаруулах, робот сонирхдог, түүгээр хичээллэх сонирхолтой хүүхэд залуус хөгжих боломж бүрдүүлэх зорилготой Монголын легро роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2023.01.23/ эхлээд байна. Тэмцээнийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын роботын нийгэмлэг НҮТББ хамтран UG Arena спорт паласт зохион байгуулж буй юм.
Тэмцээний үндсэн төрөлд "Into orbit" буюу "Сансрын хиймэл дагуул, дэлхийн тойрог зам" сэдвийн хүрээнд Улаанбаатар хот болон Хөвсгөл, Хэнтий, Гов-Алтай, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Баянхонгор, Завхан аймгийн нийт 23 сургуулийн 6-10 дугаар ангийн 26 баг, 150 сурагч оролцоно.
Харин чөлөөт төрөлд ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залуусаас бүрдсэн 105 баг, дараах 5 төрлөөр өрсөлдөнө. Үүнд:
1. Сумо робот (автомат, 3 кг)
2. Сумо робот (радио удирдлагатай, 3кг)
3. Америк хөл бөмбөг
4. Мини сумо робот (авомат, 500 гр)
5. Шугам дагадаг автомат робот
Мөн робот техник, автоматжуулалтын сэдвээр нээлттэй зохион байгуулагдах юм.
Г.ХОРОЛ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж