Э.Бат-Үүл: Люмпэн толгойд гарсны жишээ нь Ц.Анандбазар

Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Люмпэн толгойд гарсны жишээ нь Ц.Анандбазар

Э.Бат-Үүл: Люмпэн толгойд гарсны жишээ нь Ц.Анандбазар

УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Төсвийн байнгын хорооны хуралдаанаар нефтийн бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэх үед “ДТ бол хөдөөгийн ард түмэн иргэдийн ажил амьдралаа залгуулахдаа автомашиндаа хэрэглэдэг чухал тос бол А-92 приус унаад хувийн ажил хөөцөлддөг, ажилгүй нөхдүүдийн машины тос” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ асуудалд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл “Юм үзээгүй люмпэн толгой дээр гарахаараа булай нянгарлаг болдгийн жишээ бол Ц.Анандбазар гишүүн юм. Иргэдээ приусээр нь ангилж дорд үзэж тэнэгтэнэ. Би хотын дарга байхдаа албандаа пруис унаж, иргэдээ мөн хэрэглэхийг уриалж байв. Пруис бол хотжсон иргэншлийн билэг тэмдэг билээ!” гэж нүүр номоороо дамжуулан, шүүмжиллээ.

Үнэндээ ч ажилгүй иргэд л приус унадаг гэвэл эндүүрэл болно. Түлш бага зарцуулдгыг нь бодож, иргэд приус машин худалдан авч, унадаг. Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хувьд ажилгүйчүүд нь приус унаж, ажилтай нь ДТ хэрэглэдэг автомашин унадаг болж таарч байна. Хөдөөгийн малчдын хувьд ДТ -ээр явдаг автомашин унадаг нь өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа руугаа нүүх, өвс хадлангаа бэлтгэх, арван хонь, ямаа ачиж аймаг ороод зарчих зэрэгт хүчин чадал сайтай унаа хэрэгтэй тул портер машин голчлон унадаг. Харин приус машин барьдаг иргэдийн хувьд малчдынх шиг хэрэгцээ бага. Гэвч амьдралаас тасарсан олигархид энэ ялгааг мэдэх наад захын хар ухаан алга.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж