“YG entertainment”-ийн шинэ хамтлагийн гишүүн 13 настай

Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

“YG entertainment”-ийн шинэ хамтлагийн гишүүн 13 настай

“YG entertainment”-ийн шинэ хамтлагийн гишүүн 13 настай

Өмнөд Солонгосын “K-Pop” оддыг төрүүлэгч “YG entertainment” 2022 оны хамгийн сүүлчийн өдөр шинэ охидын хамтлаг байгуулагдаж буй мэдээллийг хүргэж байв. “Baby Monster” нэртэй шинэ хамтлаг долоон гишүүнтэй. Насны хувьд 13-20 насныхан байгаа нь анхаарал татаад байна.

Хамтлагийн гишүүдийг “YG entertainment” албан ёсоор танилцуулж эхэлсэн. Тухайлбал, нэгдүгээр сарын 12-нд хамтлагийн гишүүн 15 настай Харамын амьд тоглолтын бичлэгийг “Youtube”-д байршуулжээ. Түүний дараа нэгдүгээр сарын 16-нд мөн 15 настай Аёоныг танилцуулсан бол нэгдүгээр сарын 19-нд Аса, Рора, Рука нарын бүжиглэж буй бичлэг “Youtube”-д тавигдсан байна. Харин өнөөдөр хамгийн балчир гишүүн 13 настай Чикүйтагийн амьд тоглолтын бичлэг цацагдав. 12 цагийн өмнө нийтлэгдсэн түүний бичлэг одоогоор 2.3 сая хандалттай байна.

“Тэд бол YG-ийн гентэй хүүхдүүд. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэд сар бүрийн үнэлгээний үеэр намайг цочирдуулсан. Яг үүн шигээ дэлхий дахиныг ч цочирдуулна гэж найдаж байна” гэж агентлагийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх продюсер Ян Хён Сук хэллээ.

“YG entertainment” хамгийн сүүлд 2016 онд “Blackpink” хамтлагийг гаргаж ирсэн. Тэд “Baby Monsters” нэрийг 2019 оны арванхоёрдугаар сард албан ёсоор оюуны өмчөөр баталгаажуулж авчээ. Тэгвэл “Blackpink” дебют хийхээс өмнө хамтлагийн нэр сонголтод “Baby Monsters” гэдэг нэр байсан тухай хамтлагийн гишүүн Жисүү нэгэн ярилцлагадаа дурдаж байв.

Эх сурвалж: NME, KPOP FANDOM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж