Стокгольм хотноо орших Турк улсын элчин сайдын яамны гадна жагсагчид исламын шашны коран судрын хуулбарыг шатаасанд Анкара дургүйцлээ хүчтэй илэрхийлжээ. Улмаар Швед улсын NATO-д элсэх хүсэлт дүрэм журмын дагуу явагдахад санаа зовниж, албаныхан сандралдав. Швед нь Умард Атлантын цэргийн эвсэл буюу NATO байгууллагад элсэх өргөдөлдөө Туркийн дэмжлэгийг авахаар хичээж байхад энэ үйл явдал гарсан аж.
Коран судрыг шатаасан үйлдэлд Туркийн засгийн газар төдийгүй сөрөг хүчний улстөрчид, олон нийт ч бухимдал, дургүйцлээ илэрхийлсэн байна. Улмаар уг дургүйцэл, бухимдлыг дарахын тулд Шведийн гадаад хэргийн сайд, ерөнхий сайд нь ч ажиллаж байна. "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол ардчиллын үндсэн хэсэг юм. Гэхдээ хуулиар зөвшөөрөгдсөн зүйл ч нийгэмд зохисгүй байх нь бий. Олон хүний хувьд ариун шүтээн болсон номыг шатаах нь маш хүндэтгэлгүй үйлдэл. Стокгольм хотод болсон үйл явдалд доромжлогдсон бүх мусульманчуудад би гүнээ харамсаж буйгаа илэрхийлмээр байна" гэж Шведийн ерөнхий сайд жиргэжээ.
Швед улс нь Европын орнууд дундаа үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгийн сайн хамгаалдаг орон юм. Тэр ч утгаараа Шведэд өмнө нь хэд хэдэн удаа коран судрыг шатаасан жагсаал болж байжээ.
Турк улсаас дургүйцлээ илэрхийлэн Шведийн батлан хамгаалахын сайдын тус улсад хийх айлчлалыг цуцалснаа мэдэгджээ. Турк болон Шведийн батлан хамгаалахын сайд нар "NATO"-д элсэх гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэхээр ирэх Баасан гаригт уулзахаар товлосон аж. Энэ нь NATO-д элсэхийг эсэргүүцсэн Шведийн бүлэг Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы дүрсийг Стокгольм хотын захиргааны гадаа өлгөснөөс хойшхи анхны хоёр талын уулзалт болох байв.
ЭХ СУРВАЛЖ: FINANCIAL TIMES
Иргэн 2023-01-23 64.119.23.249
Лалын шашинтнууд байдаггүй. Гадаадынхан бүгдээрээ шашин шүтдэггүй, тэд зөвхөн жүжиглэн, ОХУд ба Монгол улсад иргэний дайн дэгдээх гээд, шашин энэ тэр байдаг мэт жүжиглэдэг.
Зочин 2023-01-23 110.49.109.165
Энэ лалын шашинтнууд гэж ямар хаашаа муйхар улс вэ?? Ном бол яг үнэндээ бол бичиг шивсэн цаас л юм шдээ?!! Коран ч бай, Библия ч бай ялгаагүй. Жишээ нь, Библийг шатаавал христүүд ингэж сүржигнэх үү??
Зочин 2023-01-23 79.116.100.230
Үхэр минь ээ чи юу ч ойлгохгүй байна шүү дээ
Зочин 2023-01-23 209.52.88.70
Mal Muslim uhez dald or
зочин 2023-01-23 202.21.100.210
Дэлхийн улс орнууд одоо армийнхаа хүчийг үзэх болсон
Зочин 2023-01-23 192.82.91.246
Шведийг НАТОд элсүүлэхгүй ганц арга куран судрыг шатаах Үүнийг оросууд бодож олж чадна
Zochin 2023-01-23 192.82.72.41
NATOs Turkiig zailuulah n zov.
Зочин 2023-01-23 103.26.195.94
Оросууд хийсэн юм биш үү
Victory 2023-01-23 202.55.188.123
Түркийг л нато.оос зайлуулчих. натод халтарууд хэрэггүй!!!
Зочин 2023-01-23 103.26.194.117
НАТО дотороо Турк нь АНУ н дараа орох аримтай л даа