Агаарын бохирдлыг нүдэн баримжаагаар хэмжихээс аргагүйд хүрэв

Агаарын бохирдлыг нүдэн баримжаагаар хэмжихээс аргагүйд хүрэв

Агаарын бохирдлыг нүдэн баримжаагаар хэмжихээс аргагүйд хүрэв

Улаанбаатарчууд утаа, агаарын бохирдол их байгаа талаар нүдэн баримжаагаар хэмждэг ч чанарын мэдээллийг "agaar.mn" сайтад өдөр тутамд оруулдаг байв. Гэтэл өчигдрөөс эхлээд тус сайт нэвтрэх боломжгүй болж, домэйн нэрийн хугацаа дууссан байна. Иймд өдөр тутмын агаарын чанарын мэдээ тус сайтад болон Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын цахим хаягт нийтлэгдэхгүй байгаа аж.

Тус чанарын мэдээлэлд аль бүсэд агаарын бохирдол өндөр байгааг болон тоосонцрын хэмжээ бусад үзүүлэлт ямар байгаа талаар мэдээлдэг. Сайт хэзээ ажиллаж эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хэдийгээр айл өрхүүд сайжруулсан түлш хэрэглэж байгаа ч агаарын чанар муу хэвээр байгаа юм. Тухайлбал, МҮОНРТ,  Баянхошуу, Хайлаастын бүсэд агаарын бохирдол хамгийн өндөр үзүүлэлтийг сүүлийн хоёр долоо хоног заасан. Тус бүсүүдэд агаарын чанар “улаан” буюу маш их 400-аас дээш үзүүлэлтийг зааж байна.

Агаарын чанар муу байгаа үед PM 2.5 нь их заадаг. Энэ нь хамгийн жижиг бохирдуулагч боловч хамгийн аюултай нь юм.

Амьсгалахад энэ нь уушгины эдэд гүн нэвтэрч, цусны урсгал руу орох боломжтой. Энэ нь түүхий нүүрс шатаах, шороон шуурга, ой хээрийн түймэр зэргээс үүдэлтэй бөгөөд астма, зүрхний өвчин болон амьсгалын замын өвчин үүсгэдэг. Мөн агаарын бохирдлоос гадна угаарын дуудлага өдийд нэмэгддэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-23 202.126.88.197

APP ni bas bolohgui bsan. Butelgui um aa ene zasgiin gazar.

Avatar

Зочин 2023-01-23 192.82.87.225

Албаар ажиллагаагүй болгосон биз.

Avatar

Зочин 2023-01-23 59.153.113.163

Утаа буурсан гээд сэтгүүлчийг загнаад байдаг орчны бохирдлын элтанзул гээд эргүү шизо өвгөнийг шоронд хийсэн үү???

Avatar

Зочин 2023-01-23 192.82.81.86

Засаг төрд найдсаны хэрэггүй Монголын бүх бөө нарыг урин залж "Салхи " залж авчирах хэрэгтэй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж