"Мөнгөлөг шагшуурга"-ыг "Playtime" хөгжмийн наадмаас их хүн үзжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

"Мөнгөлөг шагшуурга"-ыг "Playtime" хөгжмийн наадмаас их хүн үзжээ

"Мөнгөлөг шагшуурга"-ыг "Playtime" хөгжмийн наадмаас их хүн үзжээ
Олон угсаатны соёлын өвөөр бахархах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Мөнгөлөг шагшуурга" цас мөсний баярыг нэгдүгээр сарын 21, 22-нд Ховд аймгийн Хар-Ус нуурын хөвөөнөө зохион байгуулсан. Уг баярт Ховд аймгийн 17 сум, аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас нийт давхардсан тоогоор 32 мянга орчим иргэн, 6400 машин оролцжээ. Тодруулбал, Увс аймгаас 15, Баян-Өлгийгөөс 14, Говь-Алтайгаас таван хүн, Завханаас тав, Дорнодоос хоёр, Хөвсгөлөөс тав, ОХУ-аас 13, БНХАУ-аас тав, Японоос хоёр, Туваагаас хоёр, Саудын Арабаас нэг хүн зорин очиж, сонирхсон байна.
Ховд аймаг нь олон угсаатны соёлын өвийн өлгий нутаг бөгөөд Халх, Захчин, Казах, Торгууд, Урианхай, Өөлд, Дөрвөд, Мянгад зэрэг эдгээр ястан, үндэстнүүд өөрсдийн давтагдашгүй баялаг өв уламжлалтай билээ.
Зөвхөн Ховд аймгийн Хар-Ус нууранд өндөглөдөг Борцгор хотон шувууны домогтой, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уриан дор зохион байгуулж ирсэн “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярыг энэ жил ес дэх удаагаа шинэ өнгө төрхтэйгээр зохион байгуулсан байна. Энэ жилийн мөсний баярын үзэгч амьд хөгжмийн "Playtime" наадмаас давсан гэдгийг албаныхан мэдээллээ.
"Мөнгөлөг шагшуурга" цас мөсний баярын онцлог зохион байгуулалтын талаар аймгийн Засаг дарга Э.Болормаагаас тодруулахад "2023 оныг Монголд зочлох жил болгож зарласан. Хамгийн эхнийх нь манай аймгаас эхэлж байгаад баяртай байна. “Мөнгөлөг шагшуурга”цас мөсний баяраар олон угсаатны өвлийн гоёл үзүүлбэр, мөсөн сур харвааны тэмцээн, хоолны үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, чарганы үйлчилгээ, морь тэмээ унах, бүргэдийн үзүүлбэр, монгол банхарын үзүүлбэр, дөрвөн дугуйт мөсний мотоциклийн үзүүлбэр, тэшүүр, мөсөн шагайн харваа зэрэг сонирхолтой арга хэмжээг зохион байгууллаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж