Идэр есийн хүйтнийг ажрахгүй давах “Адуучин” брэнд

Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

Идэр есийн хүйтнийг ажрахгүй давах “Адуучин” брэнд

Идэр есийн хүйтнийг ажрахгүй давах “Адуучин” брэнд

Идэр есийн хүйтэн эхэлж гадаа -36 градус зааж байна. Өнгөрсөн гурван жил цар тахлын улмаас гэртээ байсан хүмүүс энэ өвлийн хүйтнийг ам уралдан шагширна.  Гэрээс гараад даарах төдийд л хүндээр ханиад хүрч хатгаа тусч байгаа талаар эмнэлгийн байгууллагаас мэдээлж, анхааруулсаар байгаа.

Хүйтэн өвлийг ажрахгүй давахад дулаан илчээ алдахгүй хувцас өмсөх нь нэн чухал байдаг. Бид гадуур хувцас куртик авахдаа голлон зах, худалдааны төвийг зорьж импортын бараа бүтээгдэхүүнд байгаа хэдэн төгрөгөө тушаах нь олонтой.

Гадуур хувцасны хувьд таарсан эсвэл таалагдсан бараагаа л авдаг. Дулаан байх дээр чанартай гадуур хувцас гэвэл сарын цалингаа давах мөнгөөр авах шаардлагатай. Манай оронд импортын барааг орлох чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуй нэгжүүд олон болсон ч үнийн хувьд өндөр байдгаас бид сонголт хийх нь ховор байдаг. Тэгвэл энэ удаагийн сурвалжлаагаараа монгол орны уур амьсгал, биеийн болон ахуй байдлын онцлогт таарсан хувцас үйлдвэрлэдгээрээ хэрэгчдэдээ танигдсан “Адуучин” брэндийг онцолж байна. Монголчуудын уур амьсгал, цаг агаарын нөхцөл байдал, монгол хүний биеийн онцлогт тааруулж, тусгайлан урласан энэ брэндийг монголчуудад танил бүтээгдэхүүн билээ.

Энэ дүр зураглал цагаан сар болох гээд аав бид хоёр дээл хайж захаар хэсдэг байсан бага насыг минь санагдуулж байлаа. Монгол малчид голдуу хөвөнтэй, үстэй дээлийг дулаан, хүйтний улиралд ээлжилдэг бол төв суурин газар, хотынхон бол өвлийн улиралд зөвхөн куртик өмсөх нь элбэг. Сонголтоо хийхдээ ч зөвхөн импортын куртик сонгодог. Тэгвэл энэ уламжлалт хэв маягийг эвдэж, өвлийн улиралд дээлний загвартай, Монголын цаг агаарт тохирсон хэв маягийг "Адуучин" брэнд монголчууддаа санал болгоод, олон мянган хэрэглэгчтэй болоод хэдий олон жилийг ардаа үджээ.

"Адуучин" брэндийн дэлгүүрийн үүдээр орох төдийд л нүд гялбам олон өнгийн малгайтай курткан дээлүүд харагдана. Өвлийн куртик богино, урт, малгатай, малгайгүй гэсэн хэвшмэл ойлголттой бидний хувьд "Адуучин" брэндийн хувцас Монголын өвлийн хүйтний улиралд тохируулсан хийснээрээ онцлог байлаа. Яг л торго, дурдан шиг олон өнгө загвартай ажээ.

Миний хувьд хөдөө хүйтэнд олон цагаар морьтой малдаа явдаг аавдаа зориулж, дулаан, хөнгөн, биед нь эвтэйхэн байх курткин дээлийг сонгохоор тус дэлгүүрт ирснээ худалдааны зөвлөхөд учирлав. Хүн бүрийн мэдрэмж өөр тул өөрөө өмсч сонирхохыг зөвлөсөн юм. Би харж байгаад л хамгийн зузаан нударгатай дээлийг өмсч үзлээ. Харахад зузаан хүнд харагдах ч өмсөөд үзэхэд биед эвтэйхэн, хөнгөн таатай мэдрэмжийг төрүүлнэ. Миний мэдэх нударгатай дээлний ханцуй хэсэг онгорхой учир салхи шууд нэвтэрдэг санагддаг. Харин энд зарагдаж буй дээлнүүдийн хувьд ханцуйндаа оруулга хийж нударга залгасан нь бусдаас онцлог тааламжтай байв. Энд байх дээлнүүдийн хувьд загвар хийцээс хамаарч 350-450 мянган төгрөг аж. Дээлнээс гадна нэг сонирхол татах хувцас цасны өмд. Гэхдээ "нормын" хувцас болгож, уул уурхайн компанийн ажилчид, хөдөө явдаг жолооч нар их авдаг гэнэ. Бидний “нормын” гэж нэрлэдэг өмд хөвөн зөөлөн даавуун материалтай учир хөдөлж суухад тааламжтай хөнгөн байдаг. Гадуур зарагдах "цасны өмд"-ийг бодвол дулаан, хөнгөн, хүний хөдөлгөөнд саад учруулахгүй байдал нь худалдан авагчдын сэтгэлд их хүрдэг гэдгийг худалдааны зөвлөх бүсгүй онцолж байлаа. Бидний мэдэхийн нэг "цасны өмд"-ийг хүүхдүүддээ ах, эгчийнх нь өмсч байсныг дамжуулан өмсөх нь олонтаа.

"Адуучин" брэндийн дэлгүүрт өмд, дээлнээс гадна хөдөөгийн айлд хэрэгтэй бэрзинт шкаб болон аялал зугаалгад хэрэгтэй олон зүйл байна. Удахгүй болох сар шинийн баярт зориулан бэлэг сэлт хайж байгаа бол “Адуучин” брэнд дэлгүүрийг зоривол өндөр настай болон хөдөөгийн айлд чамин бэлэг болохоор санагдав.

Тус дэлгүүрийн үүсгэн байгуулагч П.Баяржаргал "Хүн өөрийн биедээ хувцас өмсөөд л ямар нэгэн мэдрэмжийг хүлээн авдаг. Хувцас бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Манай хувцасны давуу тал нь монгол хүний өмсгөл хэмжээг үндэслэн таатай мэдрэмж авах судалгааг маш их хийсний үндсэн дээр бараа бүтээгдэхүүнээ гаргаж байна. Монгол хүний биеийн онцлогт тохируулж аль болох эвтэйхэн байдлыг бий болгон үйлдвэрлэдэг юм. Жил бүр өөр загвар гаргахаас илүүтэй нэг бараа бүтээгдэхүүнээ чанартай гаргахыг хичээн ажиллаж байна. Нэг шинэ загвар гаргасан бол дараа дараагийн жил түүнийгээ сайжруулан үйлдвэрлэхийг эрхэм болгодог. Монгол ахуй нөхцөл, биеийн онцлогт тохируулан хөдөө болон хотын гэх өөр өөр загвараар дээлээ үйлдвэрлэдэг. Манай бараа бүтээгдэхүүнийг хэдэн ч удаа угаалгын машинаар угааж болдгоороо давуу талтай. Ширмэл дулаалгатай курткан дээлийн хувьд хэдэн ч удаа угаасан элчээ алдана гэсэн ойлголтгүй. Дээлийн дотор материалд бүх эдэлгээ нь оршиж байгаа. Манай үйлдвэр барааныхаа дотрын материалыг өөрсдөө гаргаж оёдог нь эдэлгээнд чухал нөлөөлөлтэй гэсэн юм.

Монголчууд зөвхөн цагаан сарын баярын бэлтгэлд 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэх судалгаа гарсан байдаг. Энэ мөнгөний 70 гаруй хавь буюу 1 их наяд төгрөг орчим төгрөгийг гаднын орны бүтээгдэхүүнд царцуулдаг гэсэн судалгаа бий. Түүнээс гадна өвлийн улиралд дулаан хувцас авахад зарцуулдаг төсөв бол түүнээс ч өндөр гарах нь тодорхой. Тиймээс монгол хүний биед тохирсон, хөнгөн дулаан "Адуучин" брэндээр дамжуулан дотоодын эдийн засагтаа, аж ахуй нэгжүүдээ дэмжих боломжийг "Адуучин" брэнд хэрэглэгчиддээ хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж