БШУЯ: Сурагчдын амралтыг сунгаагүй | News.MN

БШУЯ: Сурагчдын амралтыг сунгаагүй

БШУЯ: Сурагчдын амралтыг сунгаагүй

БШУЯ: Сурагчдын амралтыг сунгаагүй

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ. Гэтэл цахим хуудаст сурагчдын амралтыг сунгах талаар мэдээллүүд гарч эхлэв. Тодруулбал, цаг агаар болон ханиад томуугаас шалтгаалж сурагчдын амралтыг сунгаж магадгүй гэжээ. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас тодрууллаа.

БШУЯ-наас өгсөн мэдээллээр “Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа. Энэ сарын 30-наас хичээл орно. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл найман долоо хоног үргэлжилнэ" гэлээ.

Улсын хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад 750 мянган хүүхэд суралцаж байна. Тэдний 78 мянга гаруй нь нэгдүгээр ангид элсэн орсон юм.

ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ  

I улирал  

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны есдүгээр сарын 1-нд эхэлж, 16 долоо хоног суралцана.
  • Амралт: Бүх ангийн суралцагчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс зургаан  долоо хоног амарна. Амралт 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гүйцнэ.

II улирал  

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр эхэлж, найман долоо хоног суралцана.
  • Амралт: Бүх ангийн суралцагчид 2023 оны гуравдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн  долоо хоног амарна. Амралт 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцнэ.

III улирал  

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ний өдөр эхэлнэ.
  • Амрах:   I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр эхэлнэ.
  • IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.
  • VI-XII ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-01-23 150.129.141.164

Амралт сунгах бол сурах бичгээ солиорой Ковидоос улбаалаад 4-р ангийнхан 3-р ангийн сурах бичиг үзчихмээр юм шиг байна билээ Амралт сунгах бол анги бүрийн сурах бичгийг нэг ангиар доошлуулж судлах нь зөв байх Амрах тусам хүүхдүүдийн эрдэм ном сурах чадвар нэг жилээр хоцорчихсон байдаг юм билээ Магадгүй 2-3 жилээр хоцрох буюу 9 настай хүүхэд 6-7насны хүүхдийн сурах бичгийг л дутуу гуцуухан ойлгоод байсан 9 настайн сурах бичгээ огт ойлгохгүй

Avatar

Тэргэл 2023-01-23 192.82.87.68

Би ханиадтай .Бас цаг агаар хүйтэн тул хичээл хойшлогдвол зүгээр бас гадаа зогсож байгаад ордог тул маш их даардаг.

Avatar

Зочин 2023-01-23 192.82.65.120

сунгах хэрэгтэй ханиад томуу маш их байна.

Avatar

Зочин 2023-01-23 122.201.21.209

Хэ одоогийн засаг яам хачин юм монгол хүүхдүүдэд эр бяраа гаргасан эсвэл ялгаврлаад эсвэл тас няс хийсэн Ид хүйтнээр нь хичээлд явуулна гээд

Avatar

Зочин 2023-01-23 103.57.93.22

tsagaan sar duustal sungaaa

Avatar

Зочин 2023-01-23 90.193.251.156

ЯДАЖ 14 ХОНОГ СУНГАХГҮЙ БОЛ ЭНЭ ХҮЙТЭН ,ЭНЭ УТАА ХАНИАД Ч ХЭЦҮҮ БАЙДАЛД ХҮРГЭЖ МЭДЭХЭЭР БАЙНА ДАА. ЦАГААН САР ӨНГӨРӨӨЧИХВӨЛ Ч АЛЬ АЛЬ НЬ
ЖААХАН ГАЙГҮЙ БОЛДОГСОН . ХУУЛЬ ДҮРЭМ ХУГАЦАА БОЛОМЖ НЬ БАЙДАГ БОЛ ХҮҮХДИЙН АМРАЛТЫГ СУНГАХ НЬ ЭРҮҮЛ МЭНД ТАЛААСАА ЗӨВ АРГА ХЭМЖЭЭ БОЛНО.

Avatar

Зочин 2023-01-23 122.201.21.209

Автобусны жолооч, зорчигчидтойгоо хөлдөх шахав)мэдээний гарчиг) харин сурагчид хүүхдүүд яах ч үгүй бололтой яамдуудын хувьд(эм боловсрол) ийм хүйтрэлийн үед

Avatar

Зочин 2023-01-23 202.126.90.112

7-14 хоног сунгахгүй бол хичээл цуглахаар халдварлаад бөөнөөрөө өвчлөх магадлал их байна. Эрүүл мэнд нь чухал байна.

Avatar

Зочин 2023-01-23 122.201.21.209

ямарч авцалдаагүй яамны бодлого ажил гэхээс өөр гэх вэ хүйтний улирлаар хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодох ёстой гэж урт амраачхаад яг их хүйтрэлээр оруулна гээд байдаг сонин юм хэдхэн хоног л байх биз энэ хүйтрэл сулрахыг нь хүлээж болмоор эмийн бизнес зогсож эмнэлгүүд хоосон болчихсон юм уу

Avatar

Зочин 2023-01-23 203.98.76.100

Хойшлуулах хэрэггүй ээ. Хүүхдүүд сургуульдаа явж байсан нь дээр. Ханиад хүрлээ гээд хөдөлгөөнгүй дөрвөн хананы дунд хорьчихоор чэн хүүхэд яаж эдгэх юм бэ. Гүйж харайж, агаар амьсгалж байж эдгэнэ ш дээ.

Avatar

Зочин 2023-01-23 59.153.113.124

tsagaan sar hurtel sungay aa, bainga l ovdood bna

Avatar

Зочин 2023-01-23 103.9.90.100

ханиад ч юм уу, ковид ч юм уу, өвчлөл маш их байна шүү. гэр гэртээ эрүүл байсан хүүхдүүд хичээлд яваад өвдвөл эрсдэлтэй л байна. Явуулахгүй ханиад намдсаны дараа явуулдаг юм билүү гэж бодож байна. Ядаж байхад гадаа -41, -42 градустай хүйтэн байгаад байдаг

Avatar

hol horio togtoo 2023-01-23 192.82.90.237

GADUUR HANIAD IH BNSHUU. TSAGAAN SAR HURTEL AMRALTIIG URGELJLUULEECHEE DARGA NARAA

Avatar

Зочин 2023-01-23 110.49.109.165

Хүүхдээ дагуулан айл хэсч, таарсан хүн болгонд хүүхдээ шүлсдүүлэхээ боль!!!

Avatar

Зочин 2023-01-23 103.9.90.100

цагаан сар ч арай хэтэрнээ. 7 хоног хойшлуулахад л болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж