Төгрөгийн ханш тогтворжих хүчин зүйлс | News.MN

Төгрөгийн ханш тогтворжих хүчин зүйлс

Төгрөгийн ханш тогтворжих хүчин зүйлс

Төгрөгийн ханш тогтворжих хүчин зүйлс

Монгол Улс 2023 онд төлөх томоохон өр төлбөрийн асуудлуудаа энэ оны эхэнд шийдсэн. Тодруулбал, “Сentury-2” төслийн хүрээнд Засгийн газар, Монголбанк хамтран хөрөнгө оруулагчдаас 650 сая ам.долларын бондыг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Ингэснээр энэ онд төлөх “Гэрэгэ”, ирэх онд төлөх “Хуралдай” бондуудын төлбөрийг дахин санхүүжүүлэх боломжтой болсон юм. Өнгөрсөн 2022 оны туршид дэлхийн бусад улсын нэгэн адилаар ам.долларын эсрэг сулраад байсан төгрөгийн ханш 2023 онд хэрхэх вэ гэх асуудал анхаарлын төвд байна. Ямартай ч оны эхэнд хүлээгдэж буй томоохон өр, төлбөрийн асуудлаа шийдвэрлэсэн тул ам.долларын гарах урсгал дээрх томоохон дарамтаа бууруулж чадлаа. Харин цаашид орох урсгал хэрхэх вэ гэдгээс төгрөгийн ханш тогтворжих эсэх нь хамаарна. Тэгвэл ам.долларын орох урсгал дээр 2023 онд ихээхэн өөдрөг хүлээлттэй байх боломжтой байна. Хүлээлтийг өөд татаж буй шалтгаануудыг дор дурдъя.

  1. Нүүрсний экспортын сэргэлт

Монгол Улс 2022 оны эхний 8 сард дунджаар 1.8 сая тонн нүүрс экспортолж байсан бол 9-12 дугаар сард дунджаар 4.2 сая тонн нүүрс экспортолж, экспортод гарах нүүрсний хэмжээ 2 дахин өсжээ. Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр 2022 онд 31.7 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 6.5 тэрбум ам.долларт хүрсэн нь 2021 онтой харьцуулахад 2 дахин өссөн чухал үзүүлэлт болов. Ингэснээр нүүрсний экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрсэн. Түүнчлэн БНХАУ “Тэг-Ковид” бодлогын хязгаарлалтаа сулруулж, хилээ нээснээр манай улсын нүүрсний экспорт тасалдах нөхцөл байдал буурч байна. Үүнтэй зэрэгцээд Монгол Улс нүүрсний экспортын дэд бүтцийн асуудал болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бүрэн шийдвэрлэсэн. Энэ нь цаашдаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болж экспортыг улам нэмэгдүүлэх хүлээлттэй байна.

  1. Хөрөнгө оруулагчдын итгэл

Үүнийг илтгэх хамгийн гол үзүүлэлт нь манай улсын Засгийн газрын гаргасан бондын хүү болон захиалгын түвшин болж байна. Сангийн яам, Монголбанк хамтран хөрөнгө оруулагчдаас 650 сая ам.долларын бондыг 8.65 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатай босгож чадсан. Хэдийгээр хүүгийн түвшин өндөр мэт харагдаж байгаа ч ам.долларын суурь хүүтэй харьцуулж үзвэл, хөрөнгө оруулагчид Монгол Улсад ихээхэн итгэл хүлээлгэж байгаагийн илрэл боллоо. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Холбооны нөөцийн сан өнгөрсөн оны туршид бодлогын хүүгээ өсгөсөөр 4.5 хувьд хүргэсэн. Энэ нь ам.долларын суурь хүү гэсэн үг. Үүн дээр нэмэх нь тухайн улсын эрсдэлийг тооцсоноор бондын хүү тодорхойлогдож байгаа. Ингэж тооцвол хөрөнгө оруулагчид Монгол Улсын эрсдэлийг 4.15 хувиар тодорхойлжээ. Монгол Улс 2012 онд “Чингис” бондыг 4.125-5.125 хувийн хүүтэйгээр 5 болон 10 жилийн хугацаатайгаар гаргаж байсан. Тухайн үед ам.долларын суурь хүү 0 хувьтай байсан гэж үзвэл, манай улсын эрсдэлийг хөрөнгө оруулагчид ийн үнэлж байсан гэсэн үг. Ам.долларын суурь хүүтэйгээ харьцуулж үзвэл өнөөдрийн гаргаж буй 650 сая ам.долларын бонд нь 2012 оны “Чингис” бондынхтой бараг ижил түвшинд байхаар харагдаж байна.

  1. Түүхий эдийн зах зээл 2023 онд өсөх хүлээлттэй байна

2023 гарснаар алтны ханш 1920 ам.долларт хүрч, 2022 оны 5 дугаар сараас хойш анх удаа 1900 ам.долларын түвшинг давжээ. Үүнд АНУ-ын 12 дугаар сарын инфляц 0.1 хувийн бууралттай байсан нь алтны үнэ өсөх гол шалтгаан боллоо. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн статистик мөн сайн гарсан нь АНУ-ын Холбооны нөөцийн сангийн нээлттэй зах зээлийн хороо 2023 оны эхний хурлаараа бодлогын хүүгээ нэмэгдүүлж буй хэмжээгээ бууруулах өндөр хүлээлтийг зах зээлд оролцогчдод төрүүлж байна. Түүнчлэн БНХАУ-ын Төв банк дахь Коммунист намын нарийн бичгийн дарга Гуо Шучин төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан эрх баригчид өрхүүд болон бизнес эрхлэгчдээ дэмжиж, хэвийн өсөлтөд удахгүй шилжихэд анхаарна хэмээсэн нь БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт тогтворжин түүхий эдийн эрэлт нэмэгдэх итгэлийг төрүүлж байна. Ингэснээр зэсийн үнийг дэмжих нөлөөтэй байгаа бөгөөд зэсийн үнэ 2022 оны 6 дугаар сараас хойш анх удаа ийнхүү тонн тутамдаа 9000 ам.доллароос давжээ. Мөн “Goldman Sachs”-ийн шинжээчид үзэж буйгаар 2023 оны дунд үеэс түүхий эд, тэр дундаа зэсийн үнэ өсөх талаар Дэлхийн зэсийн бага хурлын үеэр онцолжээ.

  1. Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалт

Энэ оны эхний хагас жилд Оюутолгойн далд уурхай ашиглалтад орох хүлээлттэй байна. Ийнхүү “Оюутолгой” ХХК-ийн далд уурхайн бүтээн байгуулалт дууссанаар импортоор дамжин гарч буй валютын хэмжээ буурч, зэсийн олборлолт нэмэгдсэнээр Монгол Улсад орж ирэх гадаад валютын урсгал нэмэгдэх боломжтой байна. Нөгөөтэйгүүр, Оюутолгойгоос экспортлох зэсийн хүдрийн агууламж нэмэгдэж, зэсийн экспортын орлого ч өсөх хүлээлт бий. Лондоны металлын бирж (LME) дээр зэсийн ханш 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар оны эхнээс 8.7 хувиар өсөж, тонн тутам нь 9104.50 ам.долларт хүрээд байна. Урд хөрш хилээ нээх шийдвэр гаргасны дараа зэсийн үнэ 2022 оны 6 дугаар сараас хойш анх удаа ийнхүү тонн тутамдаа 9000 ам.доллараас давжээ. Энэхүү дэлхийн нийт зэсийн хэрэглээний 50 хувийг бүрдүүлдэг БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт нь зэсийн үнийг цаашид өндөр түвшинд хадгалагдах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь манай улсын хувьд томоохон боломж юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол төгрөг долларын эсрэг чангарах болтугай. Амжилт хүсье. 2023-01-23 66.181.182.66

1 доллар 1500 төгрөгтэй ханш тэнцэхийг ойрын хугацаанд харах юмсан.

Avatar

Зочин 2023-01-23 66.181.161.93

хичээж л үзээрэй, монголчуудын минь заяа буян их шүү, амжилт.

Avatar

Зочин 2023-01-23 66.181.183.143

Мөнгөний ханшны уналтад энэ олон жил сунжирч буй ковид,мөн ОХУ-ын эсрэг барууны өдөөсөн халуун хүйтэн дайн,эдийн засгийн хориг, том гүрнүүдийн геополитикийн тэмцэл зөрчилдөөнөөс болж байна.Тухайлбал 1-2 хувийн имфляцтэй байдаг АНУ Европын орнуудын имфляц 9-15 хувь болж ,балтын орнууд бүр 20-23 хувьд хүрэв.Манай орны хувьд ,Хятадад ковид өсч ,хил удаан хаагдаж экспорт саатсанаас л имфляц өсч юмны үнэ нэмэгдэв.Төрөөс имфляц бууруулахаар бололцоот бүхнийг хийж байна.Мушгих гүтгэх хэрэггүй

Avatar

зочин 2023-01-23 66.181.183.143

Бид бусад орон шиг юм бүтээж эрэлт хэрэгцээтэй зүйл хийж бусадтай өрсөлдөх чадвартай байсан бол имфляц бага байх байсан.Харамсалтай нь бид дэндүү санаачлага идэвхгүй залхуу ажлаас хойш суусан, бэлэнчилсэн,эмх цэгц дэх журамгүй,өөр хоорондоо хагаралдаж тэмцэлдэхээс өөр ажилгүй байна даа

Avatar

Хавтгайрсан халамжийн чөтгөрийн тойрог 2023-01-23 192.82.81.86

Таны хариулт нийгмийн масст таарсан мэдээлэл 1. 2012 онд босгосон Чингэс Самурай бондын нэршил өөрчлөгдөөд 10 гаруй жил хүүг валютаар төлбөр хийж 2. Оюу-толгойн бүтээн босголтыг залгаад тавантолгой нүүрс нарийн цагирагаар экспортлох боломж алдагдаад 10 гаруй 3. 2008 оноос эрчээ авсан хавтгайрсан халамжууд валютын ханшийг сүйтгэж байна. Зорилтод бүлгээс гадуур олгосон халамжийн мөнгө импортод цэцэг барьсан.4, МАН АН сонгуульд ялах халамжийн амлалтууд 5. Төрийн өмчийн компаний авилгал

Avatar

Зочин 2023-01-23 202.131.233.11

УЛАМ УНГАНА

Avatar

ШУДРАГА ИРГЭН 2023-01-23 43.228.129.150

ТАВАН ТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ МУХАР ХИЛ ДАВАХ БОЛОМЖГҮЙ ДУУСААГҮЙ ДУУСАХ БОЛОМЖҮЙ

Avatar

МАН улс төрийн бодлого эх орны сүйрүүлж байна 2023-01-23 192.82.81.86

2013 оны 1-р сарын 13 ны өдөр $-1388 төгрөгтэй тэнцэж байсан бол одоо 3475 төгрөгтэй тэнцэж байна . Монголчууд төгрөгний худалдан авах ханш 2,5 дахин унасан. Цаашид Төгрөгт итгэх итгэл хэзүү байна 2022 онд 22% ханш суларсан. Засаг төр авилгалд идэгдсэн дунд тушаалын сонгуулиар хувь хүртэж албан тушаалд очсон олон Баттөрүүд мөнгө хулгайлдаг ард түмэн бүгдээрээ жигд хавтгайрсан халамжинд мансуурсан байхад яаж бид хөгжих юм вэ? Он гараад доллар Юаны ханш өсөөд байна ханш тогтворжихуу

Avatar

Зочтн 2023-01-23 192.82.73.218

Төгрөгийн ханш хамгийн ихээр унасан валютад тооцогдож бна. Венесуэл Иран Лаос зэрэг улсаадын дараа сүүлээсээ 7 – д жагсаж бна. 1 сараас эхлээд долларын ханшны чангаралт саарч тогтворжиж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэээд дэлхийн бусад бүх улсын мөнгөн тэмдэгт чангарч эхэлсэн.. Төгрөг л чангардаггүй юм аа гэхэд тогтвожиж ч чадахгүй улам унасаар л бна. Цаашаагаа жгалт үргэжлэнэ. Монголчуудын 91 хувь нь улныхан болж туйлын ядуу улс болно.

Avatar

Зочин 2023-01-23 202.131.226.226

Монгол банк мөнгө хэвлээд 10 их наяд төгрөг төв банкны үнэт цаасанд овоолсон. Одоо тэр нь 4 их наяд төгрөг. 1 тэрбум долларын валютын нөөцийг гөвөх хэмжээний илүүдэл төгрөг. Бодлогын энэ алдаагаа засаагүй цагт төгрөг суларсаар л байх болно. Дээр нь офф тэйк гэрээгээр хичнээн хэмжээний доллар урьдчилж аваад идчихсэнээ ил болгоогүй л байгаа. Нүүрсний экспорт өслөө гээд мөнгө нь Монголд орж ирэхгүй, өмнө нь авсан офф тэйк зээлийн төлбөрт суутгагдаад явахаар байна. Бодлогын энэ алдаа завхралаа зас!!

Avatar

Зочин 2023-01-23 150.129.141.99

Hamgiin gol ni hyatadiin hil hurtleh tavisan tumur zamuudaa Hyatadiin tumur zamuudtai yaaraltai holboh ajlaa nen darui ehelj duusgah heregtei ugui bol tumur zam tavisnii hereg ogt garahgui buguud yamarch ach holbogdolgui bolno shuu hamgiin turuund nen yaaraltai hiih ajil ene l bn,suuliin ued ene talaar yuch yarihgui chimeegui bolchihloo

Avatar

zochin 2023-01-23 192.82.72.41

hulgaich nar n hurtehees engiin irgeded hurteeltei bish dee novshnuud. huuhdiin mongo hurtel yalgavarlana novshnuud.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж