Өнөөдөр хүйтний эрч хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хүйтний эрч хэвээр байна

Өнөөдөр хүйтний эрч хэвээр байна

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -30…-35 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -26…-31 градус, Алтайн өвөр говиор -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -18…-23 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -26…-28 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:   Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -27…-29 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -34 градус хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 885 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж