Макрон: Франц улс байлдаан дууссаны дараа Украинд тусална

Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

Макрон: Франц улс байлдаан дууссаны дараа Украинд тусална

Макрон: Франц улс байлдаан дууссаны дараа Украинд тусална
French President Emmanuel Macron speaks during a joint press conference with the Turkish president at the Elysee Palace in Paris, France, January 5, 2018. REUTERS/Ludovic Marin/Pool

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Франц улс байлдааны ажиллагаа дууссаны дараа Украины  сэргээн босголтод тусална” гэжээ. Тэрбээр энэ тухай өнгөрсөн Ням гаригт Германы канцлер Олаф Шольцтой хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Францын Ерөнхийлөгч "Украины сэргээн босголтын тухайд бид бүх талаар тусална” гэж нэмж хэлжээ.

Тэрбээр шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ Украин улсыг дайн сөргөлдөөнд ялтал нь тусална гэж амалсан тухай мэдээлэл Елисейн ордны цахим хуудаст нийтлэгдэж байв. Францын Ерөнхийлөгч украинчуудад хандан "Бид та бүхнийг хүндэтгэж, бас бахархаж байна. Та бүхний түүхэн тэмцэл бидэнд урам өгч буй тул ялтал чинь туслах болно" хэмээн амлаж байв.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж