Эрх баригчдын улс төрийн тогтолцоогоо өөрчлөх санаархал!

Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эрх баригчдын улс төрийн тогтолцоогоо өөрчлөх санаархал!

Эрх баригчдын улс төрийн тогтолцоогоо өөрчлөх санаархал!

Эрх баригч нам Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудалд нэг талд гарч, ямар ч гэсэн Зөвлөлдөх зөвлөл байгуулж,  зөвлөлдөх санал асуулга явуулахаар болсон билээ. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг олон нийтэд нээлттэй зарлаж, 130 гаруй хүний бүрэлдэхүүнээс 11 хүнийг сонгосон байдаг.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн:

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, Эдийн засагч Ө.Ганхуяг, Эдийн засагч Б.Отгонтөгс, Монголын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар, Нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар, Эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од, Багш Г.Галбадрах, радио электроникийн инженер Д.Моондой, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын эрх зүйч Ц.Мандхайхатан, МУИС-ийн багш, судлаач О.Мөнхсайхан, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар юм.

Зөвлөлдөх зөвлөл нь эдийн засаг, нийгэмд тулгамдаж буй асуудлаар санал асуулга явуулах зохицуулалттай байсан. Одоо бүрэлдэхүүн санал асуулгаа боловсруулах явцад зарим гишүүд нь зөвлөлөөс гарах шийдвэр гаргаж эхлэв.

Тодруулбал, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын эрх зүйс Ц.Мандхайхатан Үндсэн хуулийг шинэчлэх ёстой юу гэсэн агуулгыг санал асуулгад оруулах санал гаргасан учраас тус төрийн бус байгууллага төдийгүй өөрөө энэ зөвлөлөөс албан ёсоор гаргаж байгаагаа мэдэгдсэн.  Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу эсвэл бүр шинээр Үндсэн хуулиа шинэчлэн боловсруулах уу, улс төрийн тогтолцоогоо өөрчлөх үү гэдэг агуулгыг Зөвлөлдөх санал асуулгад оруулах саналыг эрх баригчдын зүгээс гаргаж байгаа нь анхаарал татаж буй. Зөвлөлдөх зөвлөл нь зөвхөн нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлаар иргэдээс асуух ёстой байгуулагдсан Зөвлөлдөх зөвлөлд эрх баригчид яагаад шинэ Үндсэн хууль батлах уу, улс төрийн тогтолцоогоо өөрчлөх үү гэдэг санааг, асуултыг оруулахыг эрх баригчид хүсч байгаа энэ үйлдлээр илрэв. Санал асуулгад урьдчилсан байдлаар 60 гаруй санал ирсэн бөгөөд саналаа Үндэсний статистикийн хороонд хүргүүлсэн.

“1992 оны ардчилсан Үндсэн хуулийг халж, шинэ Үндсэн хууль батлах замаар улс төр, эдийн засаг, нийгмийн одоогийн тогтолцоогоо бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй гэдэгтэй Та санал нэг байна уу” гэж асуух асуултыг санал асуулгад оруулах нь жинхэнэ утгаараа эрх баригчдын хүслийг илэрхийлэв.

Өөрөөр хэлбэл, одоогийн Үндсэн хуулийг бүхэлд нь шинэчилж, шинэ Үндсэн хууль батлах замаар улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоогоо бүхэлд нь шинэчилж, өөрчлөх хүсэл эрх баригчдад байна. Түүгээр зогсохгүй  Ерөнхий сайд нь "амаргүй цаг" үе гэдгээ үргэлж тодотгож, УИХ-ын дарга нь “Монголчууд бид түүхэн сонголтын өмнө ирээд байна” гэсэн нь шинэ Үндсэн хууль, улс төрийн тогтолцоогоо өөрчлөх асуудлыг хэлж байна уу гэж хардмаар.

УИХ-ын дарга Г.Занданшатар ч намрын чуулганыг хаах үеэрээ “Зөвлөлдөх зөвлөл маань асуулга, сэдвээ маш зөв тодорхойлж, ард иргэдээс маш оновчтой зөв асуулт асууж, бодлого шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Бидэнд одоо саад болоод байгаа асуудлуудыг асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийг хэрхэн шийдэх эрэмбэ дараа, гарц шийдлийг олохын тулд ард иргэдийнхээ санал бодлыг сонсож,  зөвшилцөж, ярилцах нь хамгийн зөв зам гэж үзсэн юм. Гэхдээ хэнээс юу асуух вэ, яаж зөвлөлдөх вэ гэдэгтээ Зөвлөлдөх зөвлөл онцгой анхаарч, шинжлэх ухааны үндэстэй нийгмийн тулгамдсан асуудлуудыг олж, асууж, бодлогын зөвлөмж бидэнд өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.  Өөрөөр хэлбэл, иргэдээ юу асуухаа зөвлөлдөх зөвлөл өөрсдөө шинжлэх ухааны үндэстэй, нийгэмд тулгамдсан асуудлуудыг олж, асуух ёстой гэх боловч эрх баригчид өөрсдөө ийм асуултыг санал асуулгад “шигтгэх” санал гаргаж байгааг нь юу гэж ойлгох бас тайлбарлах вэ.

Одоогоос дөрвөн жилийн өмнө нь ч эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал асуулга явуулж байв. Энэ удаад ч мөн санал асуулга явуулж, иргэдийн хүслээр Үндсэн хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах уу эсвэл шинэ Үндсэн хууль батлах уу гэдгээ тодорхойлно. Гэхдээ энэ мэтээр өөрсдийн саналаа шууд тулгаж, Зөвлөлдөх бүрэлдэхүүнтэйгээ ойлголцохгүй, өөрсдийн санаархлаа тулгаад эхэлбэл тэдний хүсээд буй санал асуулга, өөрчлөлт явна гэдэг юу л бол.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж