Япон улс далайн амьдрал цаашлаад хүн төрөлхтөнд заналхийлж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

Япон улс далайн амьдрал цаашлаад хүн төрөлхтөнд заналхийлж байна

Япон улс далайн амьдрал цаашлаад хүн төрөлхтөнд заналхийлж байна

Фукушимагийн атомын станцын тогоог хөргөж, цацраг идэвхт бодисоор бохирдсон их хэмжээний усыг далайд асгах гэж байна.  Уг асуудлыг хянаж, үнэлэлт дүгнэлт өгч буй НҮБ-ын цөмийн агентлагийн ажлын хэсгийн ахлагч Баасан гаригт хэлэхдээ, Японы зохицуулагчид олон улсын аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөх амлалтаа биелүүлсэн гэж мэдэгджээ. Гэвч цацрагийн бохирдолтой усыг далайд нийлүүлэх Японы төлөвлөгөөнд олон улс улам бүр зовниж байна.

Австрали, Шинэ Зеланд болон бусад арлын орнуудыг багтаасан 18 орны Номхон далайн арлын форумын тэргүүн өнгөрсөн долоо хоногт атомын гамшигт өртсөн бүс нутгийн иргэдийн амьжиргаанд  цацрагийн бохирдоо хэрхэн нөлөөлж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж, Японыг төлөвлөгөөгөө зогсоохыг уриалжээ. “Бүс нутгийн бүх талууд далайд бохирдолтой усыг асгах нь аюулгүй гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлах хүртэл төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэж форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Хенри Пуна Фукушимагийн асуудлаарх олон нийтийн семинар дээр хэлсэн байна.

Японы хүсэлтийн дагуу Олон улсын атомын энергийн агентлагаас  цацрагийн бохирдолтой усыг цэвэршүүлсэн нь олон улсын стандартад нийцэж байгаа эсэхийг шалгаж буй юм.

Дэлхий даяар 100 гаруй лабораторитой АНУ-ын Далайн лабораторийн үндэсний холбоо ч мөн энэ төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Японы аюулгүй байдлын баталгаа найдваргүй, шинжлэх ухааны мэдээлэл дутмаг байна гэжээ. Харин Олон улсын атомын энергийн агентлагийн ажлын хэсгийн ахлагч Густаво Карузо хэлэхдээ, “Тэдний баг энэ долоо хоногт эвдэрсэн Фукушима Дайчи станцад зочилж, Японы Цөмийн зохицуулалтын газраас хийж буй цуврал шалгалтын анхны гэрч болсон” гэв. Мөн тэрбээр “Холбогдох албаны хүмүүс ажлын хэсгийн тавьсан бүх асуултад хариулж, аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөхөө илэрхийлсэн” гэдгийг онцолжээ.

Японы засгийн газар өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, бохирдолтой усыг энэ нь хавар эсвэл зунаас далайд нийлүүлж эхлэх бөгөөд энэ нь хэдэн арван жилийн турш үргэлжилнэ гэв.

2011 онд болсон хүчтэй газар хөдлөлт, цунами нь Фукушима Дайчи станцын хөргөлтийн системийг сүйтгэж, гурван реактор хайлж, их хэмжээний цацраг ялгаруулжээ. Цацраг идэвхит өндөртэй хэвээр байгаа эвдэрсэн гурван реакторын цөмийг хөргөхөд ашигладаг усыг 1000 орчим танканд цуглуулж, цэвэрлэж, хадгалж байна.

Засгийн газар болон TEPCO-ийн зүгээс үйлдвэрийг татан буулгаж, шинэ байгууламж барихын тулд танкуудыг зайлуулах ёстой гэж үзэж байна. Энэ оны сүүлээр бохирдолтой ус хадгалах танкууд  1.37 сая тоннын багтаамжид хүрэх төлөвтэй байна. Цэвэршүүлэх явцад ихэнх цацраг идэвхт бодисыг уснаас зайлуулдаг боловч тритиумыг зайлуулах боломжгүй бөгөөд бусад зарим цацраг идэвхт бодисууд усанд бага хэмжээгээр агуулагдсан хэвээр байна. Харин Японы Засгийн газрын үзэж байгаагаар далайн усыг их хэмжээгээр боловсруулж, шингэлсний дараа ус аажмаар гарах тул байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь бага байх гэнэ.

Зарим эрдэмтэд тритиум болон бусад радионуклидууд удаан хугацаагаар, бага тунгаар хуримтлагдах нь байгаль орчин болон хүмүүст үзүүлэх нөлөөлөл нь тодорхойгүй байгаа тул төлөвлөгөөг хойшлуулах хэрэгтэй гэж үзэж байна. Тэд тритиумыг загас хүнсэндээ хэрэглэвэл хүмүүст илүү их нөлөөлнө гэж анхааруулжээ.

Орон нутгийн загас агнуурын нийгэмлэгүүд энэ төлөвлөгөөг эрс буруушааж, тэдний аль хэдийн маш их хохирол амссан бизнес нь уснаас гарах сөрөг  нөлөөнөөс болж дахин хохирно гэж мэдэгджээ. Хятад, Өмнөд Солонгос зэрэг хөрш орнууд ч эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийн талаар санаа зовж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж