Байдены гэрээс 6 нууц материал олж хураажээ | News.MN

Байдены гэрээс 6 нууц материал олж хураажээ

Байдены гэрээс 6 нууц материал олж хураажээ

Байдены гэрээс 6 нууц материал олж хураажээ
АНУ-ын Хууль зүйн яамны мөрдөн байцаагчид Ерөнхийлөгч Жо Байдены Делавэр дэх гэрт 13 цагийн турш нэгжлэг хийх явцад зургаан нууц бичиг баримт олсон гэж мэдэгдэв.

Өнгөрсөн Баасан гарагт Вилмингтон хотын үл хөдлөх хөрөнгөөс хураагдсан зарим баримтууд нь түүний сенатор байх үеийнх, зарим нь Барак Обамагийн үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үеийнх байв. Нэгжлэг хийх үед Жо Байден, эхнэрийнхээ хамт эзгүй байжээ.

Энэ сарын эхээр Байдены өмгөөлөгчид Вашингтон ДС-д ерөнхийлөгчийн үүсгэн байгуулсан судалгааны төв болох Пенн Байденийн төвөөс арваннэгдүгээр сарын 2-нд нууц баримт бичгийн эхний багцыг олдсон гэж мэдэгдэв.

Хоёр дахь багц баримтыг арванхоёрдугаар сарын 20-нд Вилмингтон дахь гэрийнх нь гаражаас олсон бол нэгдүгээр сарын 12-нд байшингийн агуулахаас өөр баримт бичиг олдсон гэж түүний өмгөөлөгчид хэлэв.

Баримт бичгүүдийг олсны дараа тэр даруй Үндэсний архив, Хууль зүйн яаманд шилжүүлсэн байна. Ноён Байден тэднийг яагаад гэртээ хадгалсан нь тодорхойгүй байна.

Ерөнхийлөгчийн албан тушаалын тухай хуулийн дагуу Цагаан ордны бичиг баримтыг засаг захиргааны хугацаа дуусмагц Үндэсний архивт очиж, найдвартай хадгалах ёстой.

Ирэх 2024 онд хоёр дахь удаагаа нэр дэвшихээр бэлтгэж байгаа ерөнхийлөгчийн хувьд эзэмшлээс нь олон баримт бичиг олдсон нь улс төрийн толгойны өвчин болж байна.

ЭХ СУРВАЛЖ:ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-22 103.242.47.42

Манай улс төрчид юм л бол америкийг дуурайдаг дагаж салбагнадаг, дуурайдаг энэ улс чинь бас авах юм байнаа. ерөнхийлөгчийнхөө гэрт хүртэл нэгжлэг хийж чадаж байна гэтэл манай улсын хууль хяналтын байгууллага ерөнхийлөгч байтугай УИХ гишүүн гэх хулгайч нарын гэрт ч орж чадахгүй дуудаж шалгаж чадахгүй бүрэн эрх гэдэгт очоод мөргөдөг. Америкуудаасаа сур улс төрчидөө. хулгайч нар хууль тогтоож байгаа сүүлийн 30 жил хулгайч нарын өөрсдөдөө бүрэн эрх олгосон хуулийг мөрдөх хэрэггүй

Avatar

Зочин 2023-01-22 66.181.160.87

Сонин л юм даа ….Ерөнхийлөгчөөсөө нууцалдаг нууц гэж байдаг юм уу ?. Америкийн ерөнхийлөгч, дуртай цагтаа, дуртай материалаа дуртай газраа л танилцаж байдаг байлгүй дэ..

Avatar

Зочин 2023-01-22 68.100.57.175

Орчуулга буруу бна шүү . Хууль зүйн яамны мөрдөгч гэж Монголд ч бхгүй . Холбооний улсын Мөрдөх товчоо буюу FBI оож тогтоосон бна !!!!!

Avatar

Зочин 2023-01-22 122.201.21.211

ЭЛБЭГДОРЖ БААХАН ӨНЧИН ХҮҮХЭД ӨРГӨЖ АВЛАА ГЭЖ ШОУДАЖ БАЙГААД ЧИМЭЭГҮЙ БОЛСОН. ТЭР ХҮҮХДҮҮД ЯАСАН БОЛ? АРАЙ ЭРХЭТНИЙ ДОНОР БОЛЧИХООГҮЙ Л БАЙГАА. ЭЛБЭГДОРЖИЙН ХАШААНД АЛТ УГААГААД ЗОГСОЖ БАЙСАН ЗУРАГ ГАРААД АЛДАРСАН ШҮҮ

Avatar

Зочин 2023-01-22 66.181.160.40

Чи л донор болгож магадгүй юм. Хүүхдүүд нь эрүүл саруул нас биед хүрцгээсэн төлөвшсөн иргэд болсоон.

Avatar

Зочин 2023-01-22 2.101.95.178

сошиал орчны тухай хууль нь түргэн хэрэгжиж хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр далимдуулан үнэн худал нь эргэлзээтэй ,хүн гүтгэж гутаасан мэдээ , х а р а а ж зүхсэн сэтгэгдэл бичдэг ,зарим нь бүр төлбөр , зохион байгуулалттай ч гэмээр үзэгдлүүдээс салж хүний хийсэн сайн үйлс байгуулсан гавья үр дүнг бодитойгоор сонсож, нийгэм даяараа нэг нэгнээ ойлгож сайхан баяр баясгалантай амьдрах юмсан

Avatar

Зочин 2023-01-22 66.181.161.152

хуулi засагладаг мундаг орон өөр юмаа

Avatar

Зочин 2023-01-22 122.201.22.55

haha gu shuu biden chin uuruu luivardaj garch irsen nuurendee l usa tegj haragddag ar tal yu bdiig medehuu unheer gaihah bolno

Avatar

Зочин 2023-01-22 103.212.118.204

оросыг өдөөн хатгаж, украйныг бэлдэж бсан гэлүү

Avatar

Зочин 2023-01-22 45.117.35.33

Хөөрхий зөнөж орон гаран болсон өвгөнийг Еөк болгож ингэж ч зовоох гэж, манайд нэг нөхөр орондоо хууль засдаг бж билээ, тэр маань бас зурагт ч үгүй, машин ч бхгүй, орон гэр ч бхгүй хүний байранд толгой хоргоддог , амьдрахын эрхэнд Эрдэнэтэд хог шахдаг гэж гаран гарантдаг байсныг санаж бна.

Avatar

Зочин 2023-01-22 202.9.40.61

АН-ынхахн дандаа үл ялих зүйлээр далимдуулж албан тушаал булааж авахыг санаархах юмаа. АН-ынхан гэж төрийн албан тушаалд очиж идэж уух, хөрөнгөжихийн мөөрөөдөл болсон улсууд байх юмаа. Тийм хүмүүст л албан тушал өгөх юм бол дуусна шүү. Нөгөө Элбэгдорж болон Украйны Зеленский хоёрын тахин шүтэж биширдэг Жо Байден нь аман дээрээ сайхан ярьдаг ч ажил дээрээ ийм л хүн байна. Жо Байден Монгол улсыг муулдаг байсан хэвээрээ болов уу

Avatar

Зочин 2023-01-22 202.55.188.89

Манайд бол гэртээ л хуулиа засаад хадгалаад яадаг ч үгүй албан тушаал дэвшээд шудрагын туйл болчдог

Avatar

Зочин 2023-01-22 188.162.254.110

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая

Avatar

Зочин 2023-01-22 188.162.254.110

Дуурайх дуртай Америка д хууль хулгайч,дарга 2 т адилхан уйлчилж байна монголын бух еронхийлогч нарын гэрт шалгалт хийх хэрэгтэй! Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж