Байдены гэрээс 6 нууц материал олж хураажээ

Хуучирсан мэдээ: 2023.01.22-нд нийтлэгдсэн

Байдены гэрээс 6 нууц материал олж хураажээ

Байдены гэрээс 6 нууц материал олж хураажээ
АНУ-ын Хууль зүйн яамны мөрдөн байцаагчид Ерөнхийлөгч Жо Байдены Делавэр дэх гэрт 13 цагийн турш нэгжлэг хийх явцад зургаан нууц бичиг баримт олсон гэж мэдэгдэв.

Өнгөрсөн Баасан гарагт Вилмингтон хотын үл хөдлөх хөрөнгөөс хураагдсан зарим баримтууд нь түүний сенатор байх үеийнх, зарим нь Барак Обамагийн үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үеийнх байв. Нэгжлэг хийх үед Жо Байден, эхнэрийнхээ хамт эзгүй байжээ.

Энэ сарын эхээр Байдены өмгөөлөгчид Вашингтон ДС-д ерөнхийлөгчийн үүсгэн байгуулсан судалгааны төв болох Пенн Байденийн төвөөс арваннэгдүгээр сарын 2-нд нууц баримт бичгийн эхний багцыг олдсон гэж мэдэгдэв.

Хоёр дахь багц баримтыг арванхоёрдугаар сарын 20-нд Вилмингтон дахь гэрийнх нь гаражаас олсон бол нэгдүгээр сарын 12-нд байшингийн агуулахаас өөр баримт бичиг олдсон гэж түүний өмгөөлөгчид хэлэв.

Баримт бичгүүдийг олсны дараа тэр даруй Үндэсний архив, Хууль зүйн яаманд шилжүүлсэн байна. Ноён Байден тэднийг яагаад гэртээ хадгалсан нь тодорхойгүй байна.

Ерөнхийлөгчийн албан тушаалын тухай хуулийн дагуу Цагаан ордны бичиг баримтыг засаг захиргааны хугацаа дуусмагц Үндэсний архивт очиж, найдвартай хадгалах ёстой.

Ирэх 2024 онд хоёр дахь удаагаа нэр дэвшихээр бэлтгэж байгаа ерөнхийлөгчийн хувьд эзэмшлээс нь олон баримт бичиг олдсон нь улс төрийн толгойны өвчин болж байна.

ЭХ СУРВАЛЖ:ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж