3600 солонгос хүн гэр бүлтэйгээ уулзаж чадалгүй нас баржээ

3600 солонгос хүн гэр бүлтэйгээ уулзаж чадалгүй нас баржээ

3600 солонгос хүн гэр бүлтэйгээ уулзаж чадалгүй нас баржээ

1950-1953 оны Солонгосын дайны улмаас салан тусгаарласнаас хойш Хойд Солонгост гэр бүлийнхэнтэйгээ уулзах боломж олдохгүй байсаар өнгөрсөн онд Өмнөд Солонгосын 3600 гаруй иргэн нас баржээ.

Нэгдлийн яамны мэдээллээс харахад өнгөрсөн онд гэр бүлээ нэгтгэхээр засгийн газарт бүртгүүлсэн 134,000 орчим хүнээс   3,647 нь нас баржээ.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар  гэр бүлээсээ хагацсан гишүүдийн тоо 42,624-д болж багассан бөгөөд нийт хүмүүсийн бараг 66 хувь нь 80 ба түүнээс дээш насныхан байна.

2000 онд болсон хоёр Солонгос хоорондын анхны дээд хэмжээний уулзалтаас хойш хагацсан гэр бүлүүд 21 удаа уулзалт зохион байгуулсан бөгөөд сүүлчийнх нь 2018 оны наймдугаар сард болсон юм.

2022 оны есдүгээр сард болсон Чусокийн баярын өмнөхөн Нэгдлийн сайд Квон Янг-Сэ дайны улмаас салж хагацсан гэр бүлүүдийн асуудлыг хэлэлцэхээр Хойд Солонгост яриа хэлэлцээ хийхийг санал болгожээ. Гэвч Пхеньян энэ саналд хариу өгөөгүй.

Солонгосын дайн энхийн гэрээ бус харин гал зогсоох хэлэлцээгээр  дууссан тул хоёр хоёр Солонгос техникийн хувьд дайны байдалтай хэвээр байна. 

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sdf 2023-01-22 45.117.35.26

Хойд Солонгос, Пукины Орос яг адил болж байгаа.

Avatar

Зочин 2023-01-22 66.181.183.143

Барууныхан хойт солонгос рүү бүлэглэн дайрдаг, бусад оронтой харилцаа тогтоохыг хязгаарлаж ганцаардуулахыг оролдохоо больчох. Тэгвэл энэ хоёр орны харилцаа хэвийн болно.Гэр бүлийнхэн чөлөөтэй уулзаж , найрсаг хамтын ажиллагаа хөгжинө Иргэд чөлөөтэй явах боломж нээгдэнэ. Тэр ардчиллын үр ашгийг амсана.Солонгосууд өөрсдийн эсрэг цөмийн з****г хэрэглэхгүй.

Avatar

Зочин 2023-01-22 66.181.183.143

Дайн мөргөлдөөн зүй бус харилцааг баруун л өдөөж байдаг биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж