1950-1953 оны Солонгосын дайны улмаас салан тусгаарласнаас хойш Хойд Солонгост гэр бүлийнхэнтэйгээ уулзах боломж олдохгүй байсаар өнгөрсөн онд Өмнөд Солонгосын 3600 гаруй иргэн нас баржээ.
Нэгдлийн яамны мэдээллээс харахад өнгөрсөн онд гэр бүлээ нэгтгэхээр засгийн газарт бүртгүүлсэн 134,000 орчим хүнээс 3,647 нь нас баржээ.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар гэр бүлээсээ хагацсан гишүүдийн тоо 42,624-д болж багассан бөгөөд нийт хүмүүсийн бараг 66 хувь нь 80 ба түүнээс дээш насныхан байна.
2000 онд болсон хоёр Солонгос хоорондын анхны дээд хэмжээний уулзалтаас хойш хагацсан гэр бүлүүд 21 удаа уулзалт зохион байгуулсан бөгөөд сүүлчийнх нь 2018 оны наймдугаар сард болсон юм.
2022 оны есдүгээр сард болсон Чусокийн баярын өмнөхөн Нэгдлийн сайд Квон Янг-Сэ дайны улмаас салж хагацсан гэр бүлүүдийн асуудлыг хэлэлцэхээр Хойд Солонгост яриа хэлэлцээ хийхийг санал болгожээ. Гэвч Пхеньян энэ саналд хариу өгөөгүй.
Солонгосын дайн энхийн гэрээ бус харин гал зогсоох хэлэлцээгээр дууссан тул хоёр хоёр Солонгос техникийн хувьд дайны байдалтай хэвээр байна.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP