Ираны мөнгөн тэмдэгт үнэгүйдэж, хагас сая риал 1 доллартай тэнцэв

Хуучирсан мэдээ: 2023.01.22-нд нийтлэгдсэн

Ираны мөнгөн тэмдэгт үнэгүйдэж, хагас сая риал 1 доллартай тэнцэв

Ираны мөнгөн тэмдэгт үнэгүйдэж, хагас сая риал 1 доллартай тэнцэв

Иран улсыг тусгаарлаж, Европын холбооноос Тегераны Хувьсгалт гвардийн болон түүний зарим гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ авч болзошгүй байгаагаас мөнгөн тэмдэгтийнх нь ханш унасаар байна.

Цөмийн хэлэлцээг сэргээх оролдлого зогсонги байдалд орсны улмаас сүүлийн саруудад ЕХ болон Тегеран хоорондын харилцаа муудсан.

Иран улсад барууны хэд хэдэн иргэнийг баривчилсан бөгөөд жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, цаазаар авах ял оноож байгааг Европын холбоо улам бүр шүүмжилж байна.

Европын холбоо нь Ираны эсрэг дөрөв дэх удаагийн хориг арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа бөгөөд ирэх долоо хоногт Хувьсгалт гвардийн гишүүдийг тус холбооны хоригийн жагсаалтад оруулна гэж дипломат эх сурвалжууд мэдэгдэв.

Гэвч ЕХ-ны зарим гишүүн орнууд Ираны хувьсгалын гвардыг бүхэлд нь террорист байгууллагын ангилалд оруулахыг хүсч байна.

Ираны албан бус зах зээл дээр Бямба гаригт нэг ам.долларыг 447 мянган риалаар зарж байсан бол өмнөх өдөр нь 430,500 ам.доллараар зарагдаж байсан гэж гадаад валютын Bonbast.com сайт мэдээлэв.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж