Хятадын хүн амын 80 хувь нь Covid-19 туссан гэв

Хуучирсан мэдээ: 2023.01.22-нд нийтлэгдсэн

Хятадын хүн амын 80 хувь нь Covid-19 туссан гэв

Хятадын хүн амын 80 хувь нь Covid-19 туссан гэв

Хүн амын 80 хувь нь халдвар авсан тул Хятадад ойрын хоёр, гурван сарын хугацаанд цар тахлын том давалгаа гарах магадлал багассан гэж засгийн газрын нэрт эрдэмтэн Бямба гаригт мэдэгдэв.

Сар шинийн баярын үеэр хүмүүсийн олноор нүүдэллэх нь цар тахлын тархалтыг нэмэгдүүлж, зарим бүс нутагт халдварын тархалтыг нэмэгдүүлж болзошгүй ч ойрын хугацаанд цар тахлын хоёр дахь давалгаа гарах магадлал бага байна гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ерөнхий тархвар судлаач Ву Зунёу хэлсэн байна.

Хятад улс  эмнэлэг, яаралтай тусламжийн тасагт  нөхцөлд байдал хүнд, өвчлөгсдийн ачаалал дээд цэгтээ хүрсэн гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын ажилтан Пүрэв гаригт мэдээлж байв.

Засгийн газрын мэдээллээр Хятад улс цар тахлыг тэглэх бодлогоо гэнэт цуцалснаас хойш нэг сарын дараа буюу нэгдүгээр сарын 12-ны байдлаар халдвар авсан 60 мянга орчим хүн эмнэлэгт нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж