"Миний ээж эх орноосоо урвах хүн биш"

Хуучирсан мэдээ: 2023.01.22-нд нийтлэгдсэн

"Миний ээж эх орноосоо урвах хүн биш"

"Миний ээж эх орноосоо урвах хүн биш"
Яруу найрагч Ц.Хуланг Тагнуулын ерөнхий газраас саатуулж, түүнийг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Үүнтэй холбоотойгоор түүний хүү У.Равдан олон нийтийн сүлжээгээр хийжээ. Тэрбээр "Ээжийг минь зохион байгуулалттайгаар гүтгэж байна. Миний ээж эх орноосоо урвах хүн биш" гэв.
У.Равдан хэлэхдээ "Олон мянган залуусын адил Австрали улсад эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна. Бусдын адил барилга дээр ажилладаг. Ээжийг минь насанд хүрээгүй бага хүүтэйгээ хамт байхад нь дөрөв хоногийн өмнө өглөө эрт гэрт нь 20 гаруй тагнуулын байгууллагын ажилтнууд нэвтэрсэн. Тэгээд дүүгийн минь гар утсыг хурааж, ээжийг минь шөнө дөл болтол байцаасан байна.
Дараа нь хорих 461 дүгээр ангид 48 цаг хорьсон гэж сонслоо. Ямар хэрэг зохиогоод хорьчихов оо. Ээж минь өөрийн шүлэг, нийтлэлийг хэнээс ч айлгүй бичиж, нийтэлж ирсэн. Хэнийг ч шүүхийн шийдвэр гараагүй байхад битгий яллаж байгаарай. Хүнийг унасан дээр нь дэвсэх шиг адгийн зан байхгүй шүү. Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш" гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
23
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж