Ихэнх нутгаар цас орж, шөнөдөө -51 градус хүрнэ

Хуучирсан мэдээ: 2023.01.22-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар цас орж, шөнөдөө -51 градус хүрнэ

Ихэнх нутгаар цас орж, шөнөдөө -51 градус хүрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нэгдүгээр сарын 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.

Энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -46…-51 градус, өдөртөө -31…-36 градус,  Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -26…-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -18…-23 градус, бусад нутгаар шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус хүйтэн байна.

Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ГайхмаарГайхмаар
10
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж