Улаанбаатарт өдөртөө -25…-27 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2023.01.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө -25…-27 градус хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө -25…-27 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нэгдүгээр сарын 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.
2023 оны нэгдүгээр сарын 21-ний 20 цагаас 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө  баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн  аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Байтаг Богд орчим, Идэр, Тэс, Эг, Улз, Халх голын хөндийгөөр -40…-45 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -35…-40 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -18…-23 градус, бусад нутгаар -28…-33 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -30…-35 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -25…-30 градус, Алтайн өвөр говь орчмоор -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -37…-39 градус, бусад хэсгээр -30…-32 градус, өдөртөө -25…-27 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -38…-40 градус, өдөртөө -28…-30 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -37…-39 градус, өдөртөө -26…-28 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж