Начин цолтны хүндэтгэлийн барилдаанд Б. Зоригтбаатар түрүүллээ | News.MN

Начин цолтны хүндэтгэлийн барилдаанд Б. Зоригтбаатар түрүүллээ

Начин цолтны хүндэтгэлийн барилдаанд Б. Зоригтбаатар түрүүллээ

Начин цолтны хүндэтгэлийн барилдаанд Б. Зоригтбаатар түрүүллээ

"Хайрхан" нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өнөөдөр /2022.01.21/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Л.Лха-Очир, Д.Бат-Эрдэнэ, Ш.Пүрэвгарьд нараар магнайлуулсан 256 бөх хүчийг үзэн барилдав.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Бөх Билэгт" дэвжээ, "Алдар" спорт хороо, "Хатант" интернэйшнл, "Сокол" компанийн бөх улсын харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяат, "Булган Хан" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "Кардеш" компани, Булган хангайн хөгжлийн төлөө сангийн бөх улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл үзүүрлэлээ.

Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо,
Аврагч" спорт хороо, "Од" групп, "Их Монгол" сан, "Эм Жи Ө транс" компанийн бөх улсын аварга Оргихын Хангай, Булган аймгийн Орхон сумын харьяат "Булган Хан" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "Ваян Эвэнт Холл" компани, Булган хангайн хөгжлийн төлөө сангийн бөх улсын начин Энхбатын Сумъяабат нар үлдсэн юм. Харин  Дунд шөвгийн наймд улсын начин Д.Цэрэнтогтох, Д.Амарсайхан, Т.Дүгэрдорж, Б.Түвшинтөгс нар шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-21 192.82.84.11

Энэ нэрэмжит барилдаан зохион байгуулдаг, нэр дээрээ бехтэй компаниудыг АТГ шалгах хэрэгтэй ш дээ, ямар ч бизнесмен хун арай гэж олсон хэдэн цаасаа бех тэжээж, барилдаан зохион байгуулж урэхгуй нь ойлгомжтой, шударга бус замаар олсон, сул менге л энд яваад байх шиг, тэгээд ч бех ямар ч спорт биш, бех тэжээх бол нийгэмд хэрэгтэй сайн уйлс биш л баймаар юм

Avatar

Зочин 2023-01-21 202.55.191.130

za tiimei tiim chamaaig tejeesen ni deer baiha

Avatar

Зочин 2023-01-21 203.91.115.55

Хөгжлийн банкны Хатант интернэйшнл мөн үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж