Украинд үзүүлэх 500 саяын тусламжийг Унгар зөвшөөрсөнгүй

Хуучирсан мэдээ: 2023.01.21-нд нийтлэгдсэн

Украинд үзүүлэх 500 саяын тусламжийг Унгар зөвшөөрсөнгүй

Украинд үзүүлэх 500 саяын тусламжийг Унгар зөвшөөрсөнгүй

Украинд цэргийн тусламж үзүүлэхэд зориулж 500 сая еврогийн санхүүжилт олгох саналыг Европын холбоо гаргасан боловч Унгар улс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Санхүүжилт гаргахын тулд Европын холбооны гишүүн 27 орон бүгд зөвшөөрөх шаардлагатай. Европын Энх тайвны сангаас олгох уг мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь холбооны эв нэгдлийг алдагдуулах гэсэн оролдлого гэж нэрээ нууцалсан дипломатч хэллээ.

Унгарын эрх баригчдаас тайлбар авахыг хүсэхэд ажлын хэсгийн хэлэлцүүлэг үргэлжилж байна гэсэн хариуг өгчээ. Хэлэлцүүлгийн дүнг Даваа гаригт зарлах төлөвтэй байна.

Европын холбоо өнөөг хүртэл Украинд 3.1 тэрбум еврогийн тусламж үзүүлсэн. Энэ нь 2021-2027 онд хуваарилсан 5.5 тэрбум еврогийн тусламжийн талаас илүү хувь нь юм. Европын Энх тайвны сан нь мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, энх тайвныг тогтоох, олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор түншүүдийнхээ зэвсэгт хүчнийг техник хэрэгсэл, дэд бүтцээр хангах байгууллага юм. Тус байгууллага 2021 онд байгуулагдсан. Орос, Украины дайнтай холбоотойгоор төлөвлөсөн зардал шавхагдах шинжтэй байгаа тул 2023 онд нэмэлтээр хоёр тэрбум евро төсөвлөжээ.

Унгар улс өнгөрсөн сард мөн Украинд 18 тэрбум еврогийн тусламж үзүүлэх саналд хориг тавьсан. Гэхдээ хуулийн засаглалын шинэ механизмын дагуу царцаасан Европын холбооны сангийн хэмжээг бууруулахаар бусад улс тохиролцсоны дараа энэ хоригоо цуцалжээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж