Япон улсын Элчин сайдын яамнаас 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн виз мэдүүлгийн цаг товлох журмыг цуцлахаар болсон байна. Өдөрт хүлээн авах виз мэдүүлгийн тоонд хязгаар тогтоосон байдаг бөгөөд одоогийн байдлаар Япон улс руу зорчих хүсэлтэй виз мэдүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж буй юм байна.
Виз мэдүүлгийн цаг гуравдугаар сарыг дуустал олгогдоод байгаа юм. Иймээс энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн виз мэдүүлгийн цаг товлох журмыг цуцлахаар болжээ. Консулын хэлтсээс дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн виз мэдүүлэх дугаарыг (хүлээн авах дугаар) тухайн өдөрт нь тараах бөгөөд дарааллын дагуу визний мэдүүлгийг тухайн өдөртөө хүлээн авах зохицуулалтыг туршилтын журмаар хэрэгжүүлж эхлэх аж. Энэ талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд тус ЭСЯ-ны цахим хуудсаар дамжуулан мэдээлэх юм байна.
Хүмүүнлэгийн болон эмчилгээний зорилгоор Япон улс руу яаралтай зорчих шаардлагатай иргэд ЭСЯ-ны Консулын хэлтэст хандан тусгайлан хүсэлтээ гаргах юм байна.
Холбоотой мэдээ